ОУ-д өнөөдөр холбооны салбарын бүх ажилчид Радиогийн өдөр мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. Яг энэ өдөр 1895 оны 5-р сарын 7-нд оросын эрдэмтэн Александр Попов хамгийн анх радио хүлээн авагч зохион бүтээсэн юм. Энэ нь утасгүй харилцаа холбооны хөгжлийн эхлэлийг тавьсан ба өнөөгийн бүх шинэ технологиудын үндэс нь болсон юм. Улс орон даяар өнөөдөр сэдэвчилсэн олон үзэсгэлэн ажиллаж байна. Радио өнөөдөр оросуудын дунд нэр хүнтэй хэвээрээ байна. Улс орны алслагдсан бөглүү нутагт радио мэдээлэлийн цорын ганц эх сурвалж хэвээрээ байна.