Москвад 5-р сарын 6-нд болсон засгийн газрын эсрэг цуглааныг олныг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэхгүйн төлөө тэмцсэн 30 орчим цагдаа хэлмэгдсэн байна. Тэднээс 4-ийг нь эмнэлэгт хэвтүүлсэн байна. “Сая сая хүмүүсийн марш” нэртэй цуглаанд ойролцоогоор 8 мянган хүн оролцжээ. Тэд эхлээд  жагсаал болох ёстой байсан  Болотный талбай хүртэл тайван жагсаж явсан байна. Цагдаагийнхан замыг нь хаасан тул тэдний өмнө үг хэлэх ёстой байсан сөрөг хүчний удирдагчид ирээгүй гэсэн мэдээ тарсан байна. Жагсагчдын дундаас “Молотовын кокейтель” утаат шашк болон чулууг цагдаагийнхан руу шидснээс болж эмх замбараагүй байдал үүссэн байна. 400 гаруй хүнийг баривчилсан байна. Өнөөдөр болох Владимир Путины ерөнхийлөгчийн албан тушаалд орох ёслолын ажиллагааг хойшлуулж, ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эргэн харахыг жагсагчид шаардсан байна.

Гэрэл зураг