“Оросын дуу хоолой” радио оросын эртний хотууд болон олон улсын аялал жуулчлалын төвүүдийн тухай цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр бид та бүхэндээ Москва орчмын Дубровица суурин дахь гайхамшигтай өргөөний цогцолборыг танилцуулах болно.

Дубровица нь Москвагаас өмнө зүгт 20 километрт орших Подольскын дүүрэгт байдаг оросын эртний суурин юм. Энд 1-р Петр хаан байлцаж аравнайлсан Гэгээн Богородицын сүм, гайхамшигтай өргөө байдаг юм. Барокко урсгалын арга барилаар барьсан энэ сүм халуун орны цэцгийг санагдуулдаг юм. Энэ сүм нь дотоод засалтаараа ч, гадаад төрхөөрөө ч оросын уламжлалт сүм хийдээс огт өөр байдаг нь гайхал төрүүлдэг юм. Энэ ер бусын байгууламжийн зохиогч нь хэн болох нь одоо болтол нээлттэй асуудал хэвээрээ байна. Энд гадаадын мастерууд ажилласан гэдэг нь тодорхой. Энэ сүмийн архитектур нь үүнийг хэлээд өгч байгаа юм. Голланд, Итал, Швед улсуудын мастерууд байсан тухай мэдээ байдаг.

Арван долдугаар зууны дунд үеэс Дубровица нь Голицыны гэр бүлд харьяалагдаж байжээ. 17-18-р зууны зааг дээр Дубровицаг эзлэн сууж байсан Борис Голицын нь залуу 1-р Петрийн хүмүүжүүлэгч нь байсан юм. Голицын нь өндөр боловсролтой, барууны соёл болон европын моодыг эрхэмлэдэг нэгэн байжээ. Энэ сүмийг тэрээр 1-р Петр хаанд бэлэглэсэн гэсэн яриа байдаг байна. Цагаан чулуун сүмийн барилгын ажил 1697 онд дууссан байна. Зураг дээрээ энэ сүм цэцэгтэй төсөөтэй юм. Тэг дөрвөлжин төвийн хэсэг нь дөрвөн хагас тойрогоор хүлээлэгдсэн байдаг юм. Дөрвөн навчит гэдэг энэ хэлбэр барууны урлагын элемент юм. Үүнийг оросын цэвэр барокко хэлбэрт яагаад ч багтааж болохгүй гэж Подольскын орон нутгийг судлах музейн захирал Любовь Слащева үзэж байна.

«Барокко бол Баруун Европ болон Италиас манайд орж ирсэн урсгал юм. Гоёмсог засал чимэглэл тохижил бол бароккогийн гол үзүүлэлт юм. Үүнийг бид  Гэгээн Богородицын сүмийн нүүрэн талаас харж болно. Засал чимэглэлийг баруун европын мастерууд хийсэн нь тодорхой байна» гэж тэр ярилаа.

Гэгээн Богородицын сүм нь өнөөдөр ажиллаж байгаа сүм юм. Энд ОУ-ын өнцөг булан бүрээс болон гадаад улсуудаас мөргөлчид ирсээр байна гэж Любовь Слащева тэмдэглээд:

«Подольскийн сүмын ансамблейд маш олон сүм багтдаг ба тэнд мөргөлчдийг хүлээн авах алба шаардлагатай байгаа юм. Манай орны өнцөг булан бүрээс ирж байгаа мөргөлчид болон жуулчдыг хүлээж авдаг төв Гэгээн Богородицын сүмд ажилладаг юм» гэж тэр ярилаа.

Өргөө ордоны ансамблейн дэвсгэр сүм голлох байрыг эзэлдэг ба түүний зохиомжийн төв нь болж харагддаг юм. Энэ өргөөнүүдийн хоёр дахь төв нь ордон юм. Түүнийг 18-р зууны эхний хагаст барокко хэлбэрээр барьсан боловч дараа нь классизмын хэлбэрээр дахин барьсан бололтой. Дотоод засал болон модон эдлэл нь гайхамшигтай юм. Ноён Сергей Голицын 19-р зууны төгсгөлд Ромын хуучны жинхэнэ удмын байшингаас авчирсан 17-р зууны италийн үнэтэй модон мебелиэр энэ ордонг баяжуулсан юм. Энэ ордоны баруун талд нь хэдэн зууны настай зөөлөн цагаан модон ой байна. Нэгдүгээр Петр хааны өөрийнх нь суулгасан зөөлөн цагаан мод энд ургадаг гэсэн домог байдаг байна. Дубровицад Романов хааны гэр бүлийнхэн болон гадаад улсуудын элчин сайд нар удаа дараа очиж байжээ.