Өнөөдөр 5-р сарын 7-нд Владимир Путин ОУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд орно. Ерөнхийлөгчийн албан тушаалд орох ёслолын ажиллагаа үд дунд эхлэж 40 минут орчим үргэлжилнэ. Энэ үйл ажиллагаа Кремлийн том ордонд болох ба ОУ-ын орчин цагын түүхэн дэх 6 дахь удаагийн ёслолын ажиллагаа болох юм. Одоогийн төрийн тэргүүн, парламентын хоёр танхимын дарга, гадаадын зочид төлөөлөгчид, шашны болон олон нийтийн нэрт зүтгэлтнүүдийн дэргэд шинээр сонгогдсон ерөнхийлөгч Үндсэн хуулинд тангараг өргөнө. Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн дарга төрийн тэргүүн албан тушаалдаа орсныг албан ёсоор зарлана. Ёслолын ажиллагааг телевизийн зургаан суваг, гурван радио станц шууд дамжуулах болно. 3-р сарын 4-нд болсон сонгуулийн нэгдүгээр шатанд Путин сонгогчдын 63%-ийн санал авч ялалт байгуулсан юм. Анх удаа ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил биш зургаан жил болж байгаа юм.