Франц улсад өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуулийн шийдвэрлэх хоёр дахь шат болж байна. Тус улс ойрын 5 жилд ямар замаар замнахыг сонгогчид тодорхойлох ёстой. 4-р сарын 22-нд болсон эхний шатнаас одоогийн ерөнхийлөгч Николя Саркози, социалист намын нэр дэвшигч Франсуа Олланда нар шалгарч үлдсэн юм. Санал асуулгын дүнгээс харвал Саркозиг сонгогчдын 47,5% нь, Олландаг 52,5% нь дэмжих магадлалтай байна. Өрсөлдөгчид эх орон нэгтнүүддээ янз бүрийн “замын картыг” санал болгоод байна. Саркозигийн сонгуулийн кампанит ажил нь “Хүчирхэг Франц улсын төлөө” гэсэн уриатай юм. Нэгэнт тогтосон францчууудын амьдралыг болон эдийн засгаа хамгаалах нь зайлшгүй чухал гэдэгт дахин сонгогдохоор өрсөлдөж байгаа ерөнхийлөгч итгэлтэй байна. Тус улсад ирж байгаа цагаачдын тоог хоёр дахин буюу 90 мянган хүнээр хорогдуулах болон Шенгений бүсийн гадаад хилийг бэхжүүлэхийг тэр санал болгож байна. “Өндөгний хальсанд нуугдах нь” утгагүй, цагаачдыг доод шатны сонгуульд санал өгөх эрхээр хангахыг Олланд санал болгож байна. Баячуудаас хураах татварыг нэмэгдүүлэхийг тэр бас санал болгож байгаа юм.

Гэрэл зураг