Ням гаригт Япон улсын нийслэлээс холгүй хар салхи болж арваад байшин нуран унаж, доод зах нь 30-аад хүн шархадсан байна гэж Ассошиэтейд Пресс агентлаг уламжилсан байна. Токиогоос зүүн хойд зүгт 60 км байдаг Ибараки засаг захиргаанд хамрагддаг Цукуба хотод хар салхины гол хүч нь төвлөрсөн байжээ гэж гал түймэртэй тэмцэх газар мэдээлсэн байна. Орон нутгийн аврах албаныхан 30-50 байшин эвдэрч сүйдсэн гэж мэдээлсэн байна. Харин Эн-Эч-Кэй, ТиВи сувгууд 200 байшин эвдэрсэн гэж мэдээлж байсан юм. Энэ байгалын гамшигаас болоод 24 мянган хэрэглэгч гэрэл цахилгаангүй болсон гэж ТЕРСО эрчим хүчний компани мэдээлсэн байна. Токио хотын ойролцоо хар салхи маш ховор тохиолддог гэж тус агентлаг мэдээлжээ.

Гэрэл зураг