Балбын вант улсад болсон усны үерт оросын иргэд хэлмэгдээгүй гэж тус улсад суугаа ОХУ-ын ЭСЯ ням гаригт РИА Новости агентлагт уламжилсан байна. Орон нутгийн ХМХ-д бичсэн алга болсон гурван хүн нь Украин улсын иргэд байжээ гэж ОУ-ын ЭСЯ-ны ажилтан Алексей Екин мэдэгдсэн байна. Тэгэхдээ ЭСЯ нөхцөл байдалд хяналт тавьсаар байна. Балбын вант улсад бямба гаригт болсон усны үерээс болоод 13 хүн амь насаа алдснаас гурав нь гадаадын иргэн байжээ. Хэдэн арван хүн сураггүй алга болсон байна. Гадаадынхан их ирдэг Покхара хотын ойролцоо их ус бууж Сети голын усны түвшинг эрс нэмэгдүүлснээс болж гамшиг учирсан байна. Балбын вант улсад жил бүр борооны улиралын үеэр болдог хөрсний нуралт, усны үерээс болж хэдэн зуун хүн амь насаа алддаг юм. Энэ улсад борооны улирал 6-р сараас 9-р сарыг дуустал үргэлжилдэг юм.