НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны Сири улсын нөхцөл байдлыг зохицуулах төлөвлөгөө ажиллаж, Сири дэх НҮБ-ын хяналт үр дүнтэй байна гэж ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Геннадий Гатилов өөрийн микро блогтоо ням гаригт бичсэн байна. Сири улс дахь хүчирхийлэлийн цар хэмжээ багассан гэж НҮБ-ын ажиглагчдын бүлгийн тэргүүн норвегийн генерал Роберт Муд мэдэгдсэн гэж тэрээр бичсэн байна. Тэгэхлээр Аннаны төлөвлөгөө ажиллаж, НҮБ-ын хяналт үр ашигтай гэж Гатилов онцлон тэмдэглэсэн байна. Засгийн газрыг эсэргүүцэх хөдөлгөөн жил гаруй үргэлжилж байгаа Сири улсад одоогийн байдлаар нөхцөл байдлыг зохицуулах Аннаны төлөвлөгөөний хүрээнд гал зогсоох хэлэлцээр үйлчилж байна. Энэ хэлэлцээрийн биелэлтийг хянах НҮБ-ын ажиглагчдын анхны бүлэг Сири улсад 4-р сарын 15-нд хүрэлцэн ирсэн юм. Эвлэрэлийг хэрхэн мөрдөж байгаад хяналт тавих 300 ажиглагчдыг Сири улсад явуулах асуудлыг НҮБ АЗ 4-р сарын 21-нд санал нэгтэйгээр баталсан байна.