АНУ-ын ПДХ систем нь Энэтхэг, Хятад улсуудтай Орос улсын цэргийн хамтын ажиллагааг бэжүүлэхэд тус болно. Хэрвээ ОУ оролцвол АНУ-ын энэ систем Хятад улсын эсрэг чиглэгдээгүй гэдэг тал дээр Москва, Бээжин хоёр тохиролцож чадах юм. ПДХ системийн асуудлаар  Энэтхэг, Хятад улсуудтай яриа хэлэлцээ хийж байгаа тухай ОУ-ын БХЯ-ны сайдын мэдэгдлийг тайлбарлахдаа оросын шинжээчид ингэж мэдэгдсэн байна.

Яам үүнийг анх удаа нээлттэй хүлээн зөвшөөрлөө. ПДХ системийн тухай яриа хэлэлцээ Хятад улстай 2008 оноос хийж байгаа гэж улс төр судлаач Алексей Маслов үзэж байна. ПДХ системийн азийн чиглэл бий боллоо гэсэн АНУ-ын саяхны мэдэгдэлд оросын цэргийн байгууллага ингэж хариулсан бололтой. Энэ чиглэлд Япон, Австрал болон Персийн булангийн хэд хэдэн улсууд оролцоно. Өөрийн ПДХ системийг бий болгох чиглэлд Хятад улс сүүлийн хоёр жилд ахиц дэвшил гаргаад байна гэж Алексей Маслов үзэж байна. Пуужингийн аюулыг урьдчилан мэдээлэх хөгжингүй систем түүнд байна. Мөн Түвд, Шинжаан болон Хятадын өмнөд хэсэгт ПДХ хэд хэдэн шинэ баазууд байна. ОУ-д аюулгүй байдлын энэ хүрээнд хамтран ажиллах маш чухал шинэ түнш бий боллоо.

Тэгэхдээ Хятад, Энэтхэг улсуудад маш том санал зөрөлдөөн байсаар байна. Үүнээс болоод тэд стратегийн цэргийн хамтын ажиллагаа явуулж чадахгүй байгаа юм. АНУ-ын даяарчлалыг хамарсан ПДХ системийн нийтлэг аюул нь Хятад, Энэтхэг улсуудын хооронд зуучлах боломжийг ОУ-д тавьж өгч эдгээр улсуудыг хамтын ажиллагааны нийтлэг бааз дээр гаргаж болох юм гэж Алексей Маслов үзэж байна. АНУ-ын ПДХ системээ дэлгэрүүлэх төлөвлөгөө нь Энэтхэг, Хятад улсуудтай гурвын холбоо байгуулах хуучин зорилгоо биелүүлэх боломжийг Москвад тавьж өгч байна. Ингэснээр Хятад улсад ази тивд ноёрхох боломжийг тавьж өгөхгүй, нөгөө талаас Ази тивд олон туйлт ертөнц бий болно гэж тэр ярилаа.

АНУ-ын ПДХ даяарчлалыг хамарсан систем нь ОУ-д гэхээсээ Хятадын цөмийн тогтоон барих хүчинд илүү аюул учруулах юм. ОХУ-ын БХЯ-ны олон улсын цэргийн хамтын ажиллагааны удирдах ерөнхий газрын дарга Сергей Кошелев ингэж мэдэгдсэн байна. Энэ систем Хятадын цөмийн тогтоон барих хүчийг тэглэх болно гэж тэр үзэж байна. Цэргийн шинжээч Владимир Дворкин энэ тухай ингэж мэдэгдэхдээ: «Хэрвээ Европт байрлуулах америкийн ПДХ системд ОУ оролцвол энэ систем Хятадад ямарч аюул учруулахгүй талаар Москва, Бээжин хоёр тохиролцож чадна. Энэ бол маш чухал гэдгийг хятадууд сайн ойлгож байгаа. Гэхдээ америк, японы ПДХ систем Бээжинг айлгахгүй байж чадахгүй. Ийм учраас Европ дахь АНУ, ОХУ-ын хамтын ажиллагааны элементүүд Ази тив дэх ПДХ системийн талаарх Москва, Бээжин, АНУ, Япон улсын хамтын ажилагаанд тусгалаа олох талаар тохиролцож болох юм» гэж тэр хэллээ.

Хятад улс азийн ПДХ системийн талаар АНУ-тай яриа хэлэлцээр хийх бололтой. Бээжин, Вашингтоны эдийн засаг, стратегийн яриа хэлэлцээний 4 дэх шатны үеэр энэ жилийн хоёр дахь хагаст АНД бүс нутгийн асуудлаарх яриа хэлэлцээний шинэ үе шатыг эхлүүлэхээр тохиролцсон байна. Стратегийн тогтвортой байдлын асуудлыг хэлэлцэхэд зориулсан шинэ механизмыг талууд хэрэглэхээр болсон байна.