Даяарчлалыг хамарсан ПДХ систем болон түүний европын сегментийг дэлгэрүүлэх АНУ-ын төлөвлөгөөнд ОУ өнгөрч буй долоо хоногт өөрийн хариултаа өглөө. Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн асуудлыг олон нийтээр өргөн хэлэлцүүлэх зорилготой бага хурлыг ОУ-ын БХЯ Москвад зохион байгууллаа. Энэ уулзалтад дэлхийн 50 орны цэргийнхэн болон шинжээчид оролцлоо. Мөн гадаадын цэргийхэн болон шинжээчдийг Москва орчмын радио локацийн станциар аялууллаа. Өөрийн улсын нутаг дэвсгэр дээр ийм уулзалт зохион байгуулахад бэлэн байна гэж АНУ-ын төлөөлөгчид мэдэгдсэн байна. Чикагод болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад өөрийн төлөөлөгчдөө явуулахгүй гэдгээ Москва ойлгууллаа.

Америкийн ПДХ систем болон түүний европын сегментийн тухай сэдэвтэй олон улсын бага хурал хийнэ гэдгээ БХЯ 3-р сарын сүүлчээр зарласан юм. Европт ПДХ хамтарсан систем байгуулах талаарх хэлэлцээр нуран унаснаас хойш мэдээлэлийн давшилтад орж байгаа гэдгээ Москва нуухгүй байгаа юм. Оросын цэргийн шинжээчдийн бүтээсэн гурван проекц дээр харуулсан компьютерийн загвар гол үзүүлбэр боллоо. Турк, Румын, Польш улсууд болон хөлөг онгоц дээр байрлуусан болон ирээдүйд байрлуулах америкийн ПДХ системийн элементууд оросын пуужингуудыг хэрхэн мөрдөж устгахыг энэ загвар дээр харуулсан байна.

Жанжин штабын дарга Николай Макаров ингэж мэдэгдлээ. Гурав дахь, дөрөв дэх үе шатуудыг хэрэгжүүлсний дараа оросын тив алгасагч баллистик пуужин болон нислэгийн янз бүрийн даялалтай усанд шумбагч онгоц дээрх баллистик пуужингуудыг устгах бодит боломж бий болж байгаа юм. Польш улсын нутагт байрлуулсан ПДХ систем нь манай нутаг дэвсгэрт хэт ойрхон байгаа юм. Эндээс гарах нэг хувилбар бол НАТО-гийн батлан хамгаалах бүс нь ОХУ-ын нутаг дэвсгэрийг бүрэн бүрхэхгүй байх явдал юм. Тэгэхдээ бид ПДХ системийнхээ техникийн үзүүлэлтийг хязгаарлах талаар огт ярихгүй. ПДХ системийн орчин үеийн ирээдүйтэй галын хэрэгсэлүүдийг барьж устгах боломжийн бүс нь ОХУ-ын хилийг зөрчих ёсгүй гэдэг ганц л нөхцөл байна гэж тэр хэллээ.

Хэрвээ АНУ ПДХ системийнхээ бүтэц зохион байгуулалтыг эргэн үзэхгүй бол Москва эрс хатуу арга хэмжээ авна гэж генерал Макаров мэдэгдлээ. ПДХ бамбайг хүчтэй болгох, Калининградад ПДХ системийн элементүүдийг байрлуулах, СДЗ-ийн тухай гэрээнээс гарах бүр ОУ-ын ашиг сонирхолд аюул учруулсан тохиолдолд америкийн системийн элементүүдийг эхлэн устгах зэрэг арга хэмжээнүүдийг хариу болгон нэрэллээ.

Америкчууд болон НАТО-гийн байгуулсан систем нь Европыг Ираны пуужингаас хамгаалах чадваргүй гэж оросын шинжээчдийн бага хурал дээр гаргасан хоёр дахь дүгнэлт маш чухал байлаа. ОХУ-ын ЗХ-ний Жанжин штабын орлогч дарга Валерий Герасимов ийм мэдэгдэл хийсэн байна.

Нэг, хоёрдугаар зэрэглэлийн үзүүлэлттэй ПДХ системийн хэрэгсэлүүдийг Румынд байрлууллаа ч гэсэн өмнө зүгээс ирэх пуужингийн доволгооноос Өмнөд Европыг хамгаалах нь хязгаарлагдмал боломжтой юм. Гуравдугаар зэрэглэлийн үзүүлэлттэй ПДХ хэрэгслийг Польш улсад байрлуулах нь ОУ-ын цөмийн стратегийн хүчинд шууд аюул учруулах ба Европын бүх нутаг дэвсгэрийг өмнөд чигэллээс ирэх пуужингийн довтолгооноос хамгаалж чадахгүй. ОУ-ын хилийн ойролцоох тэнгис далайн усанд ПДХ системийн цогцолборууд байрлуулах нь оросын цөмийн стратегийн хүчинд бас аюул учруулна гэж тэр ярилаа.

Хэдэн арван дипломатчид, сэтгүүлчдийг байлцуулан ПДХ системийн тухай ийм нээлттэй мэтгэлцээнийг хэзээч явуулж байгаагүй юм. Пуужингийн довтолгооноос хамгаалах болон улс төрийн тогтвортой байдал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Элен Тошер, Вашингтон ч гэсэн ийм бага хурал явуулах боломжтой гэж мэдэгдсэн байна.Энэ харилцан яриа ямархуу хөгжилтэй байх вэ гэдэг л чухал байгаа юм.

Чикагод 2 долоо хоногийн дараа дээд хэмжээний уулзалт болох ба тэнд ПДХ европын системийн эхний дунд шат дуусан тухай НАТО зарлах ёстой юм. Эвслийн ПДХ систем нь ОУ-ын эсрэг чиглээгүй гэсэн улс төрийн мэдэгдэлийг тэнд хийж магадгүй юм. Харин Москва хууль ёсны баталгаа шаардаж байгаа ба энэ асуудлаарх хэлэлцээр мухардмал байдалд ороод байгаа юм. Ийм учраас л БХЯ НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад өөрийн төлөөлөгчдөө бүр ажиглагчдын статустай ч оролцуулахгүй гэж ОУ-ын БХЯ-ны орлогч сайд Анатолий Антонов ОДХ радиод мэдэгдсэн юм.