Тавдугаар сарын долоонд Владимир Путин ОУ-ын ерөнхийлөгч болно. Ерөнхийлөгч болох албан ёсны ёслолын ажиллагааны бэлтгэл ажил дуусах тийшээгээ хандаж байна. Энэ ёслолын ажиллагаанд оросын улс төрийн болон ажил хэрэгч дээдсийн төлөөлөгчид болон гадаадын өндөр хэмжээний зочид төлөөлөгчид оролцох нь тодорхой болоод байна.

Өнгөрсөн дөрвөн жил Путин, Медведев хоёрын хослолын хийсэн ажлын үр дүнг энэ долоо хоногт шинжээчдын нийгэмлэг гаргахыг оролдлоо. Улс оронд улс төрийн тогтвортой байдал болон дэлхийн хамгийн өндөр биш боловч эдийн засгийн өсөлтийг хадаглаж чадсан нь хамгийн гол зүйл гэдэг дээр улс төрчид санал нэг байна. Даяарчлалыг хамарсан донсолгооны үед төр засаг нийгэмтэйгээ хамт ямарч “цохиолтыг давхад бэлэн” байгаа гэдгийг саяхны хямрал харуулсан билээ.

Ерөнхийлөгчийн албан тушаал дуусахын өмнөхөн Дмитрий Медведев ОУ-ын улс төрийн системийг либералчлахад чиглэсэн өргөн хэмжээний шинэчлэлийн эхлэлийг тавьж байгаагаа зарласан билээ. Энэ шинэчлэлд парламентын депутатуудыг сонгох шинэ горим тогтоож байгаа болон амбан захирагчдыг шууд сонгох, улс төрийн намуудыг сонгох хялбарчилсан арга барил зэрэг орж байгаа юм. Эдийн засгийн хямралаас ард түмнээ хамгаалж чадсан нь миний төрийн эрх барьж байсан үеийн гол амжилт гэж Д. Медведев Төрийн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдсэн  юм.

Ард түмнээ нийтээр нь ядуурах явдлыг бид гаргаагүй. Даяарчлалыг хамаарсан хямралын үед ч бид сая сая иргэдийн амьдралыг дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлсээр байна. Энэ жил Орос улсын шинэхэн түүхэнд хамгийн бага 4%-ийн мөнгөний ханшны уналттай байна. Мөнгөний ханшны уналтыг үргэлжлүүлэн багассгах нь бидний зорилт хэвээрээ байна. Энэ жилийн эхний улиралд ажилгүйдлийн түвшин 6,5%-тай байна. Хямрал эхлэхээс өмнөх 4 жилд ийм байсан. Оросын эдийн засгийн өсөлтийн дундаж хурд 4% орчим дээр тогтворжоод байна. Дэлхийн томоохон эдийн засагтай улсуудын дунд энэ үзүүлэлт бол хангалттай үзүүлэлт юм гэж тэр хэллээ.

Яг энэ үеэр одоогийн ерөнхий сайд Владимир Путин 5-р сарын 2-нд засгийн газрын одоогийн бүрэлдхүүнээр төгсгөлийн хуралдаан хийлээ. Эмх цэгцтэй ажилласан багынхандаа Владимир Путин талархал илэрхийлээд: «1998 оны гэнэтийн уналтыг давтуулаагүй гэдэгт бидний гавьяа оршиж байгаа юм. Хямралын эсрэг засгын газраас боловсруулсан хэрэгжүүлсэн санал санаачлага үр дүнтэй гэдгээ харуулсан. Зарим нэг улсуудад болсон гүнзгий цөмрөлт ОУ-д болоогүй, болох ч үгүй. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дээр явуулсан тодорхой төлөвлөгөөт бодлоготой ажлын үр дүн. Манай хөрш орнууд шиг бид нийгмийн хөтөлбөрийг багасгаагүйгээр барахгүй харин ч нийгмийн төлбөрийг нэмэгдүүлсэн. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт өргөн хүрээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна» гэж тэр хэллээ.

Владимир Путин 5-р сарын 7-нд ерөнхий сайдын албан тушаалаа ерөнхийлөгчийн албан тушаалаар бүрмөсөн солино. Өнөөг хүртэл түүнийг сонгогдсон ерөнхийлөгч гэж нэрлэж байсан юм. Кремльд болох ерөнхийлөгчийн албан тушаалд орох ёслолын ажиллагааг оросын гол гол телевизийн сувгаар шууд дамжуулах болно.