0АНД-н бүс нутагт болж байгаа газар нутгийн маргаанд АНУ-ын зэвсэгт хүчин хөндлөнгөөс оролцох ёсгүй. Хятадтай газар нутгийн маргаан үүсгэж байгаа Филиппин, Вьетнам улсуудыг АНУ дэмжих хэрэггүй байгаа юм гэж “Хуаньцю шибао” сонины тэргүүн өгүүлэлд бичсэн байна. БНХАУ-ын БХЯ-ны сайд Лян Гуанлегийн АНУ-д 5-р сарын 10 хүртэл хийх албан ёсны айлчлалын өмнөхөн энэ өгүүлэл гарсан байна. Хоёр улс хоёулаа дэлхийн улс төрийн тавцан дээрх чухал тоглогчид гэдгээ АНУ, БНХАУсайн ойлгох ёстой гэж өгүүлэлийг зохиогчид бичсэн байна. АНУ-ыг АНД-н бүс нутгаас шахахыг Хятад улс оролдохгүй байх ёстой, харин Вашингтон БНХАУ-ын цэргийн сүр хүчийг хязгаарлах оролдлого хийхгүй байх ёстой. “Бусад улсуудтай хээрийн сургууль хийх нь тэдний аюулгүй байдалд заналхийлэхгүй гэдгийг” талууд ойлгох ёстой гэж “Хуаньцю шибао” сонинд бичсэн байна. “Хятад, АНУ-ын цэргийн хамтын ажиллагаа нь харилцан итгэлцэл дээр хөгжих ёстой гэж” сонинд онцлон тэмдэглэсэн байна. АНД-н бүс нутгийн орнуудын газар нутгийн маргаантай асуудлыг шууд холбогдож байгаа талуудын хоёр талын хэлэлцээр хийх энхийн замаар шийдэх ёстой гэж БНХАУ үзэж байна.