Петербургийн “Ленэкспо” цогцолборт нээгдсэн “Иппосфера-2012” олон улсын үзэсгэлэн дээр “Москва-Парисын морин аялал, 1812-2012” оросын төсөл нээлтээ хийнэ. 1812 оны Эх орны их дайнд ОУ ялалт байгуулсны 200 жилийн ойг тэмдэглэх улсын хөтөлбөрийн хүрээнд “Парис руу хийх аян” төслийг хэрэгжүүлж байгаа ба энэ дайнд амь насаа алдсан дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэж байгаа юм. 1812-1813 оны хооронд атаман Матвей Платоновын удирдлагаар казакуудын хийсэн аян дайны мөрөөр Орос, Белорусс, Литв, Польш, Герман, Франц зэрэг 6 улсын нутаг дэвсгэр дэх оросын дайчдын яруу алдарт газруудаар энэ жилийн намар морин аялагчид дамжин явах юм. Тухайн үед казакууд өөрийн төрсөн нутгаас Бородино орж тэндээсээ Парис хүрч дараа нь буцаад Дон мөрнийхөө эрэгт хүрч тэр үед асар урт 8 мянган километр замыг өөрсдийн мориороо туулсан билээ. Тус улсын түүх, соёл болон эх орны үүлдэрийн адууг сонирхох сонирхолыг дээшлүүлэхийн тулд энэ аяныг донын цэвэр цусны мориор хийж байгаа юм. Аяны замын туршид соёл олон түмний ажил, түүхэн үйл явдлыг сэргээсэн үзүүлбэрүүд, сэдэвчилсэн үзэсгэлэн, семинарууд болох юм байна.