Владимир Путины ерөнхийлөгчийн албан тушаалд орох ёслолын ажиллагааг 5-р сарын 7-нд Интернетийн You Tube томоохон видео хостингээр анх удаа шууд нэвтрүүлэх болно. Ерөнхийлөгч болох ёслолын ажиллагааны шууд нэвтрүүлэг дэлхий даяараар даваа гаригт москвагийн цагаар 11:30 минутаас эхлэх ба You Tube-гийн RT сувгаар үзэж болно гэж “Интерфакс” агентлаг уламжилсан байна. Энэ нэвтрүүлэг нь орос, англи хэл дээр явагдах юм байна. Олон улсын You Tube томоохон видео хостинг 2011 оны 4-р сараас шууд нэвтүүлэг дамжуулах үйлчилгээг эхэлсэн юм. Британийн хан хүү Уильямын Кейт Миддлтонтой гэрлэх ёслолын ажиллагааг шууд дамжуулсан явдал энэ үйлчилгээг ашиглагчдын хувьд том үйл явдал болсон ба тэр өдөр энэ үйл ажиллагааг 100 сая хүн үзсэн юм. Тухайн цаг үед  Путины ерөнхийлөгчийн албан тушаалд орох ёслолын ажиллагааг You Tube-гээр шууд дамжуулах нь оросын улс төрийн амьдралд болох анхны том үйл явдал юм.