ОХУ-ын өрөнхийлөгчээр сонгогдсон Владимир Путин 5-р сарын 7-нд төрийн дээд албан тушаал хашиж эхлэснийхээ дараагаар гадаад улс төрийн асуудлыг ахин шийдвэрлэнэ. Ерөнхий сайд гол телев улс орныхоо дотоод амьдрал, гадаад худалдааны асуудлыг хариуцаж байхад ерөнхийлөгч гадаад улсуудтай  харилцах чиг бодлогыг боловсруулдаг. Путин ерөнхийлөгчийн тангариг өргөснийхөө дараагаар энэ талаар идэвхтэй ажиллаж эхлэнэ. Тухайлбал тэрээр удалгүй «их найманы» уулазалтад оролцоно. Энэ удаагийн  дээд хэмжэний уулзалт 5-р сарын 18,19 өдрүүдэд АНУ-д Вашингтон орчмын Кэмп-Дэвидийн өргөөнд болно.Энд ОХУ-ын шинэ ерөнхийлөгч Барак Обама болон өөр улсуудын удирдагчидтай  хэлэлцээ хийх боломжтой болох юм. Түүнчлэн Оросын ерөнхийлөгч 6-р сарын 18,19 өдрүүдэд Мексикийн Лос-Кабост «хорины» дээд хэмжээний уулзалт  оролцоно.Түүнээс гадна Путин Хятадад ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад бас оролцоно.Төрийн тэргүүн  мөн уулзалтад оролцохынхоо хамт БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн эдгээр арга хэмжээг бэлтгэхээр 5-р сарын 10-нд Бээжинд хүрэлцэн очно.

ТУХН бол ОХУ-ын гадаад бодлогын урьтлал гэж Путин нэг бус удаа онцлосон юм. Иймээс тэрээр ерөнхийлөгчийн тангариг өргөснийхөө хойшхи анхны айлчлалаа магадгүй Казахстанд  хийнэ.Путин зөвлөлтөөс хойшхи орон зайд Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэг, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Эдийн засгийн нэгдсэн орон зайн хүрээнд интеграцийн үйл явцад гойд анхаарал тавих юм. Ерөнхийлөгч улс орондоо хийх гадаад улс төрийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцоно.Энэ оны 9-р сард Владивостокод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын олон улсын нөлөө бүхий форум Орос улсад нэн чухал ач холбогдолтой юм.