Оросын 13 сая хөгжлийн бэрхшээлтэй  хүн сайн сайхан амьдарна. Орос улсаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст саадгүй орчинг байгуулах замаар зарчимт  алхам хийлээ. Ерөнхийлөгч Дмитрий Медведев тахир дутуу хүмүүсийн тухай НҮБ-ын конвенцийг батлах хуульд гарын үсэг зурав.

Дэлхийн 100 гаруй улсын нэгдсэн конвенци хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүх эрхийг хамгаалж байна. Одоо оросын тахир дутуу хүмүүс ажилд амархан орж, эмчилгээ хийлгэж, музей буюу спортын клубад очих илүү өргөн боломжтой болсон. Товчхон хэлэхэд 30 сая тахир дутуу хүний ба төрөл төрөгсөдий нь амьдрал илүү амар тохилог болох юм.

Хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенци 2008 оны 5-р сард хучин төгөлдөр болжээ. Мөн тэр оны 9-р сард Орос улс түүнд гарын үсэг зурав. Энэ оны 3-р сард баримт бичгийг хууль ёсоор батлуулах бэлтгэл хийж эхлэв. Ер нь Орос улсад хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүст саадгүй орчинг байгуулахыг хэдэн жилийн турш оролдож ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд тохируулах улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эмчлэх, их дээд сургуульд элсэх, нийтийн тээвэр хэрэглэх, музейд очих талаар цөөнгүй хөнгөлөлт тогтоожээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүд эрүүл үе тэнгийнхэнтэй хамт суралцаж байна. Нийгмээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү их анхааралтай хандах болсон гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүсийн  хэрэг эрхлэсэн зөвлөлийн гишүүн Надежда Белькова тэмдэглэн хэллээ. Конвенцийг хэрэгжүүлэх нь саадгүй орчинг байгуулах үйл явцыг эрчимжүүлнэ гэж шинжээч хэлээд

«Сүүлийн 4 жилд энэ салбарт ахиц дэвшил гарсан. Ерөнхийлөгчийн дэргэдэх тахир дутуу хүмүүсийн хэрэг эрхлэсэн зөвлөл ба тэдний боловсрол, ажлын асуудал эрхлэсэн комисс ажиллаж байна. «Тохиромжтой орчин» хөтөлбөр тахир дутуу эмэгтэйчүүдэд туслах арга хэмжээнүүд агуулж байна. Одоо тэд гэрлэж, эрүүл хүүхэд төрүүлж байна» гэв.

Мөн паралимпийн хөдөлгөөн хөгжиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан спортын клуб, дугуйлан нээж байна. Хотын орчин ч өөрчлөгдэж, тусгай шат, машины зогсоол бий болсон. Гэвч тэдгээрийн тоо Москвад хангалттай биш байна. «Музей, театруудыг тэдэнд тохируулахад хэцүү.Түүхэн байшингуудыг тусгай шатаар тоноглох талаар түвэг бэрхшээл гарсан»  гэж Белькова хэллээ.

Нийслэлээс бага хөрөнгө боломжтой бүс нутаг  саадгүй орчинг төлөвшүүлэх талаар хоцорч байна. Тэнд тахир дутуу хүмүүсийг эм, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тэр болгон хангахгүй байна. НҮБ-ын конвенцийг практик хэрэг дээр хэрэгжүүлэх нөр их ажил хийх хэрэгтэй гэж ОХУ-ын хүний эрхийн асудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Владимир Лукин хэлээд

«Конвенци тахир дутуу хүмүүст үзүүлэх анхаарал халамжийн стандарт тогтоосон. Тахир дутуу хүмүүсийн тэтгэвэр, нөхөн төлбөрийн хэр хэмжээ бас тогтоожээ. Баримт бичгийн хэм хэмжээг даган мөрдөхэд  их хэмжээний хөрөнгө шаардагдана. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хөрөнгө мөнгөө зарцуулах нь зөв зохистой үйл хэрэг»  гэв.

Эцэст тахир дутуу хүмүүсийн төлөөк анхаарал халамж  хүмүүс өөрсдийгөө ба улс орноо хүндэтгэж байгааг илтгэн харуулж байна. Дашрамд хэлэхэд энэ нь оросын эртний уламжлалыг сэргээхэд туслана. «1917 оны хувьсгалын өмнө хүмүүс тахир дутуу хүмүүст үзүүлэх тусламжийг өөрсдий нь үүрэг хэмээн үзэж байсан» гэж Владимир Лукин тэмдэглэн хэллээ.