Алтайн хатагтайн зандашуулсан шарил бол сүүлийн жилүүдэд оросын археологчдын олж илрүүлсэн хамгийн чухал олдворын нэг билээ. Энэ зун түүнийг Горно-Алтайск хотын Анохины нэрэмжит Үндэсний музейд байрлуулна. Баруун Сибирийн өмнөд хэсэгт оршдог хот бол ОХУ-ын бүрэлдэхүүнд ордог БНАлтай Улсын нийслэл юм.

1993 онд залуу эмэгтэйн занданшуулсан шарилыг  Монголын хил орчимд Алтай нурууны Укок тэгш өндөрлөгийн скифийн үеийн  булшнаас олжээ. Барагцаалбал 2500 гаруй жилийн тэртээ түүнийг оршуулсан байх. Эмэгтэй торгон цамцтай, үслэг дээлтэй ба маш олон гоёл чимэглэлтэй байв. Зургаан зээрд мориныг түүнтэй хамт оршуулсан аж.Занданшуулсан шарил маш сайн хадгалагдсан хийгээд биеий нь шивж зурсан хээ зураг тод харагдана.

Энэ нь эртний үлгэр домогт гардаг Кадын хатагтайн шарил гэж эндхийн уламжлалт шүтлэгтэй  оршин суугчид үзэж байна.Тэр  хүн төрөлхтний эх үүсвэр болсон дарь эх хэмээн алтайн уугуул хүн ам үздэг. Түүнээс гадна залуу эмэгтэй  дэлхийг мангасаас хамгаалахаар амиа хорлосон байх гэж алтайнхан таамаглаж байна. Иймээс түүнийг «Алтайн хатагтай» гэжээ.

Эрдэмтэд хатагтайн гарал үүслийн хувилбарыг няцаав. Тэр хатагтай байгаагүй гэсэн дүгнэлт оршуулсан газар дээр нь занданшуулсан шарилыг судласан эрдэмтэд хийжээ. Тэр нийгмийн дунд давхрагад хамрагдаж байсан гэж тэд үзсэн юм. Эмэгтэй алтайн орчин цагийн оршин суугчдын овог дээдэст хамрагдахгүй гэж ДНК-аг нь судалсны дараа үзсэн байна

Занданшуулсан шарилыг нарийн тал бүрээр судлахаар Уулын Алтайгаас авч явсан байна. Энэ нь орон нутгийн оршин суугчдын дүргүйцэл төрүүлэв. Түүнийг эндээс зайлуулсан нь янз бүрийн гай гамшгийн шалтгаан болсон гэж тэд үзэж байна. Тухайлбал 2003 оны 9-р сарын сүүлчээр Уулын Алтайд болсон хүчтэй газар хөдлөлтийг дурджээ. Алтайн хатагтай гэгчийн занданшуулсан шарилыг олж илрүүлсэн газарт нь буцаахыг БНАлтай Улсын зарим оршин суугч олон жилийн турш оролдож байна. Гэвч эрдэмтэд үүнийг эсэргүүцэв. Археологийн хосгүй  обьектийг зохих ёсоор хадгалах нөхцөл БНУлсад алга гэж тэд байр сууриа тайлбарлажээ.

Хожим занданшуулсан шарилыг нарийн судлаад Горно-Алтайск хотын буурьтай сэлбэн шинчлэсэн музейд шилжүүлэхээр тохиролцов. Энэ зорилгоор булшны хэлбэртэй нэг ёсны бунхан  музейд байрлуулна. Үзэгчид хатагтай гэгчийн шарил бүхий цогцсыг харах юм. Занданшуулсан шарилын хуулбарыг л үзэгч олонд үзүүлэхийг тэмдэглэе. Шарилыг нийт олонд үзүүлэх ёсгүй гэж музейн удирдагчид үзэж байна. Харин хатагтай гэнгчийн шарилыг цаашид судлах боломж эрдэмтдэд олгох юм.

Архелогчдын олсон шарилыг уанхны австай нь хамт музейд шилжүүлнэ. Ойрын уед түүнийг сэлбэн шинэчлээд Алтай руу явуулна. Хатагтай гэгчийн занданшуулсан шарилыг байрлуулах  тусгай танхимыг бэлдэж дууссаны дараа тийш явуулна. Дашрамд хэлэхэд бүр 2010 онд эрдэмтэд гавлын ясаар  дүр төрхий нь сэргээжээ.