Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын  эсрэг улс төрийн хучин  парламентын 2 дахь шатны сонгуульд итгэлтэй түрүүлж байна. Өчигдөр Иранд сонгогчид орон нутгийн парламентын 290 суудлын 65-ыг хэн эзлэх асуудлыг шийдвэрлэв. Урьдчилсан тоо баримтуудаас харахад ерөнхийлөгч Ахмадинежадын талынхан 8, сөрөг хүчний төлөөлөгчид 20,биеэ даасан депутатууд 11 суудал тус тус эзлэжээ. 3-р сарын 2-нд болсон анхан шатны сонгуулийн үр дүнгээр  консерватив хүчин ба Ираны дээд удирдагч Аятолла Али Хамениийн талынханы эвсэл  дийлэнх олонхи санал авсан билээ.