Оросын Superjob.ru Интернет-порталын эрдэм шинжилгээний төв оросын оршин суугчдаас чухам ямар мэргэжлийг хүндэтгэж байгааг тогтоожээ. Эмч, багш нар энэ талаар тэргүүн байр эзлэв. Эдгээр мэргэжлийг нийгэмд хамгийн чухал  энэрэнгүй хэмээн үзжээ.

Асуултад хариулагсадын бараг гуравны нэг нь эмч нарыг хүндэтгэж тэд амь бие хайрлалгүй ажиллах энэрэнгүй сэтгэлтэй гэж үзсэн байна. Оросын оршин суугчдын 13 хувь нь багш нарыг хүндэлж сурган хүмүүжүүлэх нь мэргэшил төдийгүй тэсвэр тэвчээр, цэцэн ухаан, сайхан сэтгэл шаардсан хүнд хүчир ажил гэж тэд үзэж байна.

Бусад мэргэжил  хүндэтгэмээр  мэргэжлийн рейтингээр  нэлээд бага санал авчээ. Аврагч болон удирдагч, цэргийн албан хаагчид эмч, багш нарын дараа оров. Аврагчийн ажил бие, сэтгэл санааны талаар маш хүнд хэмээн оросын оршин суугчид үзэж байна. Бизнесээ амжилттай болгосон удирдагчийг хүндэлж байна гэж  санал асуулгад оролцсон нэгэн  хэлжээ.

Нябо, инженер, нисгэгч, ерөнхийлөгч, ажилчин, хуульч, эрдэмтэн, жолооч зэрэг мэргэжлийг оросын оршин суугчид бас хүндэтгэж байна.Бүх мэргэжил чухал, шаардлагатай гэж асуултад хариулагсадын 2 хувь нь үзэн түдгэлзэв.Дөнгөж 1 хувь нь  ямар ч мэргэжлийг хүндэтгэхгүй байна.

Оросын оршин суугчдын 16 хувь нь  өөр мэргэжил тухайлбал шашны зүтгэлтэн, цэргийн нисэх хүчний техник, пуужингийн цогцолбор зохион  бүтээгч, янз бүрийн төрлийн  тусгай зориулалтат цэрэг  зэргийг дурдав.

Өнгөрсөн оны сүүлээр дээрх эрдэм шинжилгээний  төв чухам ямар мэргэжилтэн ажлаа хамгийн сонирхолтой  хэмээн үзэж байгааг судлав. Сэтгэл зүйч, төслийн менежер, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд өөрийн ажлыг хамгийн сонирхолтой гэж үзжээ.

Түүнээс гадна дийлэнх олонхи сэтгүүлч, дизайнар, төсвийг зохиогч ажлаа сонирхолтой гэв. Оросын программ зохиогчид ажил нь уран бүтээл, хүмүүстэй харилцах ба янз бүрийн бүс нутгаар аялахтай холбоогүй байсан ч сонирхолтой хэмээн үзэв. Санал асуулгын үр дүнгээс харахад сэтгэлд таарсан ямар ч мэргэжил сонирхолтой байна. Гаднын хүчин зүйл сэтгэгдэлд нөлөөлдгийг бас илрүүлэв. Бага цалин, удирдлагын сул дорой мэдлэг түүнчлэн мэргэжил нэр хүндтэй байхаа больсон зэрэг хүчин зүйлийг асуултад хариулагсад дурдав. Заримдаа ямар нэг мэргэжил цаг хугацаа улирах тусам ач холбогдлоо алдаж байна.

Оросын дийлэнх олонхи оршин суугч ямар ч салбарт  хичээнгүйлэн ажиллаж байна гэсэн дүгнэлтийг судлаачид санал асуулгын үр дүнгээр хийжээ.