2015 он гэхэд БНХАУ-ын Интернет хэрэглэгчдийн тоо 800 сая болох аж. Ингэснээр дэлхийн сүлжээнд  тус улсын 1,3 тэрбумд тоологдох   хүн амын 57 хувь холбогдох юм.  ЭНэ тухай БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны мэдэгдэлд дурджээ.Уг мэдээлэлд  200 мянган хэрэглэгчид нь Хятадын хөдөө нутгуудын  оршин суугчид байх аж. Төлөвлөж байгаагийн дагуу онлайн хөгжлийн ашиг нь өсч, жилд дунджаар 25 % ашиг өгөх юм. 2015 он гэхэд БНХАУ-ын харилцаа холбооны салбарын ашиг 237,8 тэрбум доллар болох бөгөөд харилцаа холбооны гурав дахь үеийн 3D  хэрэглэгчдийн тоо 450 саяд хүрэх аж.  2011 оны эцсээр гаргасан тоо баримтаас үзэхэд Хятад улсын  Интернет хэрэглэгчдийн тоо 513 саяд хүрээд байна.  БНХАУ-д 2,3 сая  гаруй веб-сайтууд тоологдож байна.