Монголоос төөрч Орос руу орж ирсэн баавгайн бамбаруушинд тусламж үзүүлж байна.  Өлсгөлөн, цочомтгой  өсвөрийн “хил зөрчигч”-ийг Хиагт хотын  оросын хилийн цэргийнхэн  барьж авчээ. Бамбарууш нь ойролцоогоор гурван сартай бөгөөд ээж нь амь үрэгдсэн байж болох аж.  Бамбаруушийн хувь заяаг шийдвэрлэхээр Хиагтын районы тэргүүн Валерий Цыремпилов  шийджээ. Тэр орон нутгийн оршин  суугч Константин Борисовтой уулзаж, Монголоос ирсэн бяцхан охины асуудлыг шийдтэл  түүнийг орогнуулж байхыг хүсчээ.  Борисовын гэр бүлийнхэн гурван өдрийн турш бяцхан  “тайгын эзнийг” халамжилж, түүнийг сүүгээр угжиж байна.  Тайгын зочин тосгоны хүмүүсийн хайртай амьтан болохын зэрэгцээ “фотомодель” болжээ.  Гэхдээ түүнд хүмүүсийг ойртуулахгуй байгаа аж. “Бяцхан ч гэсэн араатан л юм чинь” гэж Константин Борисов ярьжээ. Харин бамбаруушийн ирээдүй хараахан бүрхэг байна. Районы  тэргүүн бамбаруушийг   Улаан-Үдийн Забайкальскийн ард түмний угсаатны музейн дэгрэд тэжээх саналтай тус музейн захиргаанд  хандах санаатай байна.  Музей нь амьтны  жижиг хүрээлэнтэй. Харин нэг асуулт нээлттэй үлдэж буй нь Монгол улс тайгын “иргэнээ” авахыг хүсэх  болов уу?