БНАСАУ-ын цөмийн зэвсгийн туршилтууд нь ялимгүй  газар хөдлөлтөнд хүргэж мэднэ, гэхдээ бүс нутгийн чичирхийлэлд нөлөө үзүүлэхгүй. Энэ тухай   оросын газар хөдлөлтийн мэргэжилтэн, физик-математикийн ухааны доктор Иван Тихонов “Интерфакс”агентлагт мэдээлжээ. Тэрээр тэмдэглэхдээ, БНАСАУ-д болж байгаа цөмийн бүх дэлбэрэлтүүд нь  10-20 килотонн орчмын хүчин чадалтай байна.  Тэд нь Рихтерийн шаталбараар 4 баллын доргилттой тэнцэх аж.  Тэдгээр нь тус бүс нутгийн газар хөдлөлтөнд хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй,  Японы нутаг болон Солонгосын хойгт байдал маш хурц байдаг. Солонгосын хойгт жил бүр 4 баллаас дээш  8-20 газар хөдлөлтүүд бүртгэгддэг.  2000 оноос эхлэн Солонгосын хойгт  газар хөдлөлтүүдийн тоо эрс буурч, бараг арав дахин багассан аж. Тихоновын үзэж байгаагаар, энэ нь 2011 оны 3-р сард Японд гарсан хүчтэй газар хөдлөлтөд  бэлтгэж байсантай холбоотой байсан аж.  Гэхдээ 2006 онд эхэлсэн БНАСАУ цөмийн зэвсгийн туршилтууд нь бүс нутгийг  томоохон сүйрэлд хүргээгүй гэж мэргэжилтэн үзэж байна.  Өмнө нь Өмнөд Солонгосын ХМХ- үүд  тагнуулын мэдээллүүдийг иш татан   БНАСАУ ойрын үед ээлжит цөмийн зэвсгийн туршилтуудаа  явуулж магадгүй тухай мэдээлж байсан.