Москва АНУ болон НАТО гийнхноос Афганистанаас  цэргээ гаргах тухай болон тус улсад америкийн цэргээ хадгалахтай холбоотой тодорхой тайлбар авахыг хүсч байна. Учир нь энэ асуудал нь ОХУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхолыг хөндөж буй юм. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашенко хэлэхдээ Орос улс Афганистанд  эвслийн цэргүүд гарсны дараа америкийн цэргүүд тус улсад   хэрхэн ямар  байдалтай байх болон түүний зорилго урьдын адил ямарч тодорхойгүй байна гэжээ. “Эдгээр асуултуудад бид тодорхой хариултууд авахыг хүсч байна. Одоогоор бид хариултуудыг  аваагүй. Тиймээс хариу шаардах түгшүүрүүд төрж буй юм” гэж дипломат цохон тэмдэглэв. Тэрээр оросын тал тайлбар авна гэдэгт найдаж  байгаа гэдгээ илэрхийлэв.