НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  5-р сарын 3- нд  ОХУ-ын хойд кавказын Дагестан улсын нийслэл Махачкалад  дэлбэрэлт гарсны улмаас 13 хүн нас барж, 100 гаруй хүн шархадсныг  эрс буруушаав. Пан Ги Мун  Махачкалад гарсан халдлагад  нас барсан хүмүүсийн төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлэв.  Пүрэв гаригийн орой Махачкала хотын цагдаагийн постын дэргэд богино хугацааны зайтай минжүүлсэн хоёр автомашин дэлбэрсэн юм. Эдгээр нь Дагестанд  удтал амгалан тайван байсны дараа гарсан анхны томоохон дэлбэрэлт юм. 5-р сарын 5-ны өдөрийг  Дагестанд гашуудлын өдөр болгохоор   зарлажээ. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев пүрэв гаригт ОХУ-ын ДХЯ-ны тэргүүн Рашид Нургалиев болон Холбооны аюулгүй байдлын  албаны захирал Александр Бортников   нарын  алан хядах ажиллагааны мөрдөн байцаах ажлын явцын тухай  илтгэлийг хүлээн авлаа. Медведев Дагестаны ерөнхийлөгч Магомедсалам Магомедэд амь үрэгдсэн  хүмүүсийн ар гэрийнхэнд болон шархадсан хүмүүст тусламж үзүүлэхийг   даалгажээ.