Египтийн нийслэл Каирт тус улсын БХЯ ны дэргэд баасан гаригт   гарсан мөргөлдөөний улмаас нэг цэргийн албан хаагч   нас барж, 373 хүн  янз бүрийн зэргийн  шарх авчээ. Энэ тухай орон нутгийн эмч нар мэдэгджээ. Мөргөлдөөн өчигдөр  үдэш  цэргийн яамны гадаа олон нийтийн  жагсаал  хийхээр цугларсан хэдэн зуун хүмүүсийг ирэх үед эхэлжээ. Жагсагчид одоогийн эрх баригч Цэргийн дээд зөвлөлийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж иргэний засгийн газарт эрх мэдлээ нэн даруй  шилжүүлэхийг шаардаж байв.Босогчид  цагдаагийн хамгаалалтыг таслан БХЯ ны байранд хүрч очихыг завдан, аюулгүй албаны ажилтануудыг чулуугаар нүүлгэж байв.Цэргийнхэн нулимс асгаруулагч хий хэрэглэхээс өөр аргагуй байдалд орсон аж.  БХЯ-ны орчимд гарсан мөргөлдөөн  хоёр  цаг гаруй үргэлжилжээ. Одоогийн байдлаар цэргийнхэн яамны байр болон түүнтэй зэргэлдээ хорооллуудыг хяналтандаа аваад байна.  Эрх баригчидтэй мөргөлдөөн гарсны дараа  нийслэл хотын төвд комендатын цаг тогтоогоод байна.  АНУ ын Төрийн департамент Египтэд хүчирхийллийн шинэ давалгаан гарсанд түгшиж байгаагаа илэрхийлэхийн хамт  тус улсын эрх баригчдыг  ийм маягийн бүх тохиолдлуудыг  мөрдөхийг уриалжээ.