5-р сарын 17-нд Лондонгийн хэвлэлийн нэгэн газар афганы талибуудын яруу найргийн түүвэрийг худалдаанд гаргана гэж британий “Гардиан” сонин уламжилжээ.“Талибуудын яруу найраг” нэртэй номонд  “Талибан”хөдөлгөөний веб-хуудаснаас авсан  пушта хэлнээс англи хэл руу орчуулсан 25 шүлэг  оржээ.  Шүлгийн түүвэрт уянгын, эх орны сэдэвтэй болон афганы байгалийн сайханд зориулсан шүлгүүд  байх аж.  Талибуудын шүлгийн түүвэр гарах гэж байгаа тухай  мэдээг Британий цэргийн хүрээнийхэн сөргөөр хүлээж авлаа. Афганистанд Британий цэргийн командлагч асан Ричард Кемпын үзэж байгаагаар, хэвлэлийн газар “манай улсын дайсан болох   экстремист бүлэглэлийнхэнд шаардлагатай зар сурталчилгааг нь олгож байна” гэв. Одоо Афганистанд   87 мянган америк, 44 мянган олон улсын хүчний цэргүүд тадибуудтай тэмцэж байна. Тэдгээрийн дунд 9,5 мянган британий цэргийн албан хаагчид байна.  2001 онд Афганистанд цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Их Британий 410 цэргийн албан хаагч амь үрэгджээ.