Армений нийслэл Ереван хотод баасан гаригийн үдэш 5-р сарын 5-нд болох сонгуулийн өмнө эрх баригч Армений Бүгд найрамдах намын сонгуулийн сурталчилгааны хаалтын арга хэмжээний үеэр дэлбэрэлт болжээ.Оросын мэдээллийн агентлагуудын уламжилж буйгаар  талбай дээр хийгээр дүүргэсэн бөмбөлгүүд дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас 144 хүн шархадсан аж. Уг явдлаар эрүүгийн хэрэг үүсгээд хэд хэдэн хувилбарыг судлаж байна.  Болзошгүй хувилбаруудын дунд өөрөө дэлбэрсэн, галын аюулгүй байдлыг зөрчсөн болон гал түймрийн аюултай бодисуудыг хадгалах дүрмүүдийг зөрчсөн, хүмүүсийн эрүүл  мэндэд санаандгүй хор хөнөөл учруулсан зэрэг хувилбарууд орж байна.    

Гэрэл зураг