Москва Ялалтын баярыг тэмдэглэхэд бэлэн байна. 3 сая гаруй хүн  хотын 230 арга хэмжээнд оролцоно гэж өнөөдөр нийслэлийн нийт олонтой харилцах хорооны тэргүүн Александр Чистяков мэдээллээ. Эдүгээ Москвад суудаг 193 441 ахмад дайчны 37690 нь  Эх орны их дайнд оролцсон хийгээд 151 677 нь ар талд ажилласан юм. Мөн 144 нь ЗХУ-ын, 196 нь Орос улсын баатар юм. Түүнээс гадна 212 ахмад Социалист хөдөлмөрийн баатар юм.4 нь Хөдөлмөрийн гавьяаны бүх зэрэглэлитйн одонгоор шагнагдсан байна. «Баярын соёл-олон нийтийн арга хэмжээнүүд нийслэлийн шилдэг талбайнуудад болно. Эдгээр нь Их театр, Чайковскийн нэрэмжит концертын танхим, Оросын армийн эрдмийн театр болон ахмадуудын зугаалах дуртай төв бүх цэцэрлэгт хүрээлэн юм» гэж Чистяков мэдээллээ. Москвагийн 500 ахмад дайчныг 5-р сарын 9-нд Улаан талбайд болох цэргийн парадад урьжээ. Парадын дараа 80 ахмад дайчин ОХУ-ын ерөнхийлөгчийн дайллагад оролцоно. «Энэ онд хотыг анх удаа Ялалтын тугийн хуулбараар чимэглэнэ. 5-р сарын 9 гэхэд нийслэлийг нийт 17 мянга гаруй баярын зураг, гэрэлт самбараар чимэглэх тухай Чистяков мэдээллээ.