Казахстаны соёл, мэдээллийн яамнаас БНУлсад төдийгүй Төв Азийн бүс нутагт тэргүүний байр эзлэх зорилт үндэсний «Казинформ» мэдээллийн агентлагад тавьсан тухай яамны тэргүүн Дархан Мынбай мэдээлэв. «2012 онд «Казинформ» мэдээллийн агентлагийг шинэчлэж эхлэнэ. Түүний техникийг шинэчлэж, Интернетийн орчин цагийн боломжийг харгалзан хэвлэл мэдээллийн шинэ шинэ хэрэгслийг ашиглана» гэж тэрээр тайлбарлан хэллээ. «Казинформ» агентлагийн мэдээллийн хувилбарыг хятад хэлнээ гаргах асуудлыг авч үзэж байна. Шинэчлэл нэг хоногт агентлагийн сайтыг сонирхогчдын тоог 500 мянгад хүргэх үр дүнд хүрэхэд туслана. Түүнээс гадна яам «Егемен Казахстан», «Казахстанская правда» сонинуудыг шинэчлэж эхлэсэн гэж Мынбай нэмж хэллээ.