Энэ сард «Воронеж-ДМ» маягийн шинэ үеийн радиолокацийн станцыг Эрхүү мужийн Усолье-Сибирский хотод ашиглалтад оруулах тухай ОХУ-ын БХЯ-ны агаар-сансрын батлан хамгаалах цэргийн хэвлэл-мэдээллийн албаны удирдах газрын албан ёсны төлөөлөгч Алексей Золотухин  сэтгүүлчдэд мэдээлэв. «Станц пуужинт довтолгооныг урьдчилан мэдээлж сэрэмжлэх оросын системийн боломжийг өргөжүүлнэ» гэж тэрээр хэллээ. «Воронеж-ДМ» маягийн радиолокацын станц алсаас илрүүлэх системд багтав. Урьдын станцыг бодоход шинэ үеийн станцыг ахар богино хугацаанд шинэ газарт байрлуулж, цөөн хүнийг ажиллуулж болно. Эдүгээ «Воронеж-ДМ» маягийн станцууд Калининград, Армавир болон Ленинград мужид ажиллаж байна. БХЯ 2020 оноос наана улсын хөтөлбөрийн хүрээнд алсаас илрүүлэх зөвлөлтийн бүх радиолокацийн станцыг «Воронеж-ДМ» маягийн станцаар сольж, шинэ хэдэн станц барих юм. Орос улс эдгээр станцын тусламжтайгаар өөрийн нутаг дэвсгэр ба түүний чанадад агаар-сансрын уудмын хяналтыг бүрэн сэргээнэ.