Гал зогсоох дэглэмийг зөрчсэн тухай мэдээнүүд ирж байгаа боловч НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны Сири улсын байдлыг зохицуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна гэж өнөөдөр Аннаны төлөөлөгч Ахмад Фаузи мэдэгдлээ. Тэрээр  нэг жил гаруй үргэлжилж байгаа хямралыг нэг өдөр буюу нэг долоо хоногийн дотор зохицуулж болохгүйд» анхаарлыг хандуулав. Эдүгээ олон улсын 50 ажиглагч Сири  улсад ажиллаж байна гэж  Сирид хэсэг ажиглагчийг тэргүүлж байгаа генерал Роберт Муд мэдээлэв. Олон улсын ажиглагчид Дамаск, Хомс, Алеппо, Хама, Иддиб, Деръя хотуудад ажиллаж байна. Мудын хэлснээр бол тэд Кофи Аннаны сирийн мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөний хүрээнд  зорилтоо амжилттай биелүүлж байна. Сирид нийт 300 ажиглагч ажиллах юм. Тэдний үйл ажиллагаа гурван сар үргэлжлэнэ.