Сири улс 5-р сарын 7-нд явагдах парламентын сонгуульд  бэлтгэж  байна. Сонгууль нь тус улсад  2-р сарын 26-нд явагдсан  бүх нийтийн  санал асуулгаар сайшаасан  шинэ Үндсэн хуулийн дагуу олон намын тогтолцоон дээр  явагдах юм.  Сонгуульд анх удаагаа албан ёсны  бүртгэлтэй сөрөг хүчний намууд оролцоно.тэдгээрийн зармиууд  сонглуулийн босгон дээр Москвад ирж, ОХУ-ын ГХЯ-ны удирдлагатай  яриа хэлэлцээ явуулсан юм.

Оросын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа одоогийн нөхцөлд сөрөг хүчний намуудын нэгдмэл байдал нэн чухал байгаа тухай онцлон тэмлэглээд

«Бид сөрөг хүчнийхнийг  бүтээлч санал санаачилгын үндсэн дээр нэг цөм байгаасай гэж хүсэхийн хамт  сөрөг хүчний бүлэглэлүүдийг тавьж байгаа шаардлагуудаа болон   Сирийн ирээдүйн  нийгэм-эдийн засгийн ирээдүйн байгуулалтуудаа харьцангуй тодорхой болгохын төлөө байна. Энэ байгуулалт нь шиэнчлэл шаардаж байна, үүнийг мөн сирийн эрх баригчид хүлээн зөвшөөрч байгаа юм.Гэхдээ  бидний үзэж байгаагаар, энэхүү зорилгод үндэсний   өргөн яриа хэлэлцээгүйгээр  хүрэх боломж үгүй юм» гэлээ.

5-р сарын 7-ны  сонгуулийн  дараа парламентын бүрэлдэхүүн  тодорхой болсны дараа шинэ эвсэлийн  засгийн газар байгуулагдах болно. Учир нь парламентад одоогийн эрх баригч  БААС намаас гадна, бусад  намууд болон улс төрийн байгууллагуудын төлөөлөгчид орох юм. Тиймээс   хамгийн гол нь сөрөг хүчнийхэн засгийн газартай хэл амаа ойголцох явдал юм. Энэ дуу хоолой нь дээд зэргийн үр бүтээлтэй байх ёстой бөгөөд иргэний дайнаас зайлсхийхийн тулд   улс-төрийн яриа хэлэлцээний хүрээнд тус улсын  ирээдүйн тухай хэлэлцэн  тохиролцохын хамт,  хууль хяналтын   удирдах  болон гүйцэтгэх засаглалын  байгууллагуудыг байгуулах  ёстой юм.

Оросын улсын ГХЯ-ны  дэд тэргүүний үзэж байгаагаар,  эвслийн засгийн газар байгуулагдаж буй нь бодит зүйл бөгөөд, үүнтэй зэрэгцэн сирийн сөрөг хүчнийхний дунд шинэ Үндсэн хуулийг хууль ёсны бус гэж үзэж байгаа болон парламентын сонгуулийг эсэргүүцэхээр  бэлтгэж байна.

«Мэдээж хэрэг, үүнд ямарч улс-төрийн  хүчнүүд хэрэггүй  гэж эсэргүүцэх хүчин байна. Тэд ардчилсан сонгуулийн  замаар тэд засгийн эрхэнд гарахгүй. Энд юуны түрүүнд, алан хядагчдын бүлэглэлүүдтэй, “Аль-Каидатай” холбоотой хэт даврагсад  болон радикал хүчнийхнийг  хэлэх байна гэж Михаил Богданов ярьж байна.Тэд улс төрийн  үйл ажиллагаандаа тодотголоор оролцдоггүй.  Гэхдээ  зарим  эх оронч хүчнийхэн одоогийн засгийн эрх баригчидтай хамтран ажиллахад  хатуу байр суурь баримталж байна. Ямарч тохиолдолд  яриа хэлэлцээрийг  сэргээх нэг удаагийн араг хэмжээ биш, харин үйл ажиллагаа байх юм. Энэхүү  үйл ажиллагаа нь  улстөрийн  мэргэн ухаан, тэвчээр хатуужил шаардах бөгөөд хамгийн гол нь тус улсад цус асгаруулах ажиллагааг таслан зогсоох нь чухал юм» гэж Михаил Богданов хэллээ.

Мэдээж хэрэг, ардчилсан шинэчлэлүүдийг хийх  цаг нь болсон. Бидний үзэж  байгаагаар,  эдгээр шинэчлэл болон өөрчлөлтүүдийн хамгийн чухал хэлбэр нь үндэсний өргөн хэлэлцүүлэг болон  сонгууль юм. Ард түмэн улс орноо ямараар харахыг хүсч байгаа болон ямар удирдлагатай байхыг хүсч байгаа тухайгаа  өөрийн жинтэй үгээ хэлэх ёстой. Ийм шийдвэрийг гадны оролцоогүй гаргах ёстой.Бидний зорилго  дэлхийн хүн амын нэгээхэн хэсгийн хувьд сири-хоорондын яриа хэлэлцээрийг эхлүүлэхэд бүх бололцоог бий болгон, гүүр тавихад нөлөөлөхөд орших болно гэж Оросын ГХЯ -ны  дэд тэргүүн Михаил Богданов эцэст нь хэллээ.