БНСолонгос улс цөмийн шинэ хоёр реактораа барьж эхлэв. Тус улс гол эд ангий нь өөрөө үйлдвэрлэнэ гэж өнөөдөр БНСолонгос улсын инновацийн эдийн засгийн яамнаас мэдээлэв. Реактор 1400 мегаваттын хүчин чадалтай. «Эдгээр реакторыг үйлдвэрлэснээр БНСолонгос улсын цөмийн арилжааны эрчим хүчний хөтөлбөрт эргэлт гарна. Юу гэвэл реакторын гол чухал зангилаад гадаадын үйлдвэрлэлийн эд ангийг ашиглахгүй» гэж тус  яамны төлөөлөгч онцлов. БНСолонгос улсын ерөнхийлөгч Ли Мён Бакын реактор барьж эхлэх ёслол дээр мэдэгдсэнчилэн «Өөрийн хүчээр атомын реактор барих хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд Өмнөд Солонгост  40 жил шаардагдсан байна». Японы «Фукушима-1» АЦС-д осол гарснаас хойш  өмнөд солонгосын реактор үйлдвэрлэх төсөлд аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авсан юм. Засгийн газраас барилгад 6,18 тэрбум доллар гаргажээ.Сөүлээс зүүн-өмнө 330 км зайтай орших  барилгыг «Нью Ульжин» хэмээн нэрлэжээ. Барилгын ажил 2017 оны 4-р сард ба 2018 оны 2-р сард дуусах юм. Одоо Өмнөд Солонгос аж үйлдвэрийн 22 реактортэй. 2022 он гэхэд бас 12 реактор барихаар төлөвлөжээ. Тэгснээр тус улс түүхий нефть, чулуун нүүрс, байгалийн хийн импортээс шалтгаалахаа багасгах юм.