ШХАБ-ын гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар 5-р сарын 11-нд Хятадын нийслэлд уулзах тухай өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэйминь хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдлээ. Дипломат ажилтны хэлснээр бол Хятадын ГХ-ийн сайд Ян Зечийн даргалах уулзалтад оролцогчид энэ оны 6-р сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл болон байгууллагын ирээдүйн хөгжлийн асуудлыг хэлэлцэж, олон улсын ба бүс нутгийн чухал чухал асуудлаар санаа бодол солилцоно. Түүнчлэн сайд нар аюулгүй байдал, улс төр, худалдаа, эдийн засаг зэрэг салбарыг хамрасан хэдэн баримт бичгийг дээд хэмжээний уулзалтаар хэлэлцүүлэхэд бэлтгэх тухай Лю Вэйминь мэдээлэв. БНХАУ-ын дарга Ху Зиньтао ШХАБ-ын гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарыг хүлээн авч уулзаж, зарим сайдтай хоёр талын уулзалт хийх юм.