Орос, Хятад, Франц, Их Британи, АНУ-ын төлөөлөгчид 2015 онд болох Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээний бага хурлыг бэлтгэх хороонд хандан хамтрасан уриалга гаргав. АНУ-ын ерөнхийлөгчийн цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Сьюзан Баркаас тараасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Эдгээр улс  дэлхийд цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй, цөмийн зэвсэг хураах,атомын энергийг энх тайван зорилгоор ашиглах  дэглэмийн үндэс болсон тус гэрээг бүрэн дэмжиж байгаагаа ахин илэрхийлэв. Түүнчлэн Хятад, Орос, Франц, Их Британи, АНУ 2011 оны 2-р сард хүчин төгөлдөр болсон СДЗ-ийг хорогдуулах тухай америк-оросын шинэ гэрээг сайшаан дэмжив. Энэ гэрээгээр Орос, АНУ хоёр  цөмийн цэнэгээ 1500-1675,зөөгчийг 500-1100 нэгж хүртэл хорогдуулах ёстой.Түүнээс гадна мэдэгдлийг зохиогчид 2012 онд цөмийн зэвсэг,үйл олноор хөнөөгч зэвсэггүй бус Ойрхи Дорнодод байгуулахад чиглэгдсэн АНУ, Орос, Их Британи гуравын хүчин чармайлтыг дэмжлээ.