Тоон технологийн хувьсгалт хөгжил заримдаа гэнэтийн зохисгүй үр дагавартай болж байна. Техникийн шинэ бүтээл террористуудад мэдээллийг уламжлах нэмэлт боломж өгч байна. Тухайлбал саяхан Германы тусгай албад аялал жуулчлалын хөлөг онгоцыг булаан эзлэх тухай «Аль-Каида» бүлгийн төлөвлөгөөг садар самууны кинонд нууцласныг илрүүллээ.

 Берлинд австрийн 22 настай иргэн Максуд Лодиноос садар самууны киног далдласан картыг хураажээ. Германы мэргэжилтнүүд хэдэн долоо хоног ажиллаж, файлын дотор нууж далдласан террористуудын хэрэглэх Европт аялал жуулчлалын хөлөг онгоцыг булаан эзлэх болон өөр террорын ажиллагаа явуулах герман, англи, араб хэлээр бичсэн  зааварыг илрүүлжээ. Тагнуулчид энэ материалыг «цэвэр алт» гэжээ. Юу гэвэл олсон зарим материал  эмгэнэлт олон хэрэг явдлын учир шалтгааныг тодруулахад туслана. Террористууд  мэдээлэл, төлөвлөгөөгөө  далдлах янз бүрийн арга барилыг хэрэглэж байна гэж Холбооны аюулгүй байдлын албаны чөлөөнд гарсан хошууч генерал Александр Михайлов хэлээд

«Техникийн хөгжил тусгай албадад ноцтой асуудлуудыг тулгаж байна. Эдгээр алба их чадавхитай байсан ч нууц мэдээллийг тэр даруй тайлж чадахгүй. Мэдээллийг хүүхдийн компьютерийн тоглоомын  дотор хийсэн файлд нууж далдласан тохиолдол гарсныг санаж байна» гэлээ.

Террористуудын арга заль  улам нарийн боловсронгуй болсон төдийгүй ажиллагааны нь газар зүйн хүрээ үргэлж өргөжиж байна. Тухайлбал Хойд Африкийн орнуудын тогтворгүй байдал террорын байгууллага тухайлбал «Аль-Каида»-гийн боломжйг өргөжүүлэх уршигтай болсон гэж улс төрийн ухааны дэд эрдэмтэн Игорь Хохлов хэлээд

«Аль-Каида» урьдынхаасаа илүү их аюултай болсон. Шинэ шинэ газар нутгийг ажиллагаандаа хамруулж байна. Хойд Африкийн  дарангуйлан захиргаадах дэглэмтэй орнууд тэдгээрийн дотор байна. Одоо эдгээр дэглэмийг түлхэн унагсан. «Аль-Каида»-гийн нөлөөг өргөжүүлэх шинэ боломж бий болж, эдгээр улсад лалын радикал үзэл санааг өргөн дэлгэрүүлж байна»  гэв.

 Хуучин арга барилыг орчин цагийн супер технологитэй  хослуулах нь террористуудыг давуу талтай болгож байна гэж Игорь Хохлов цааш нь хэлээд

«Аль-Каида» мэт террорын сүлжээ дундад зууны эрний  хуучин арга барилыг орчин цагийн нарийн технологитэй хослуулж, орчин цагийн тусгай албадыг амжилттай сөрөн зогсож байна. Одоо Интернет радикал лалын сүсэгтнүүдийг хөлслөх талаар лалын сүмийн дараа хоёрт орж байна. Эдгээр орчин цагийн зам харилцааны хэрэгслийн үүрэг улам нэмэгдэх нь дамжиггүй» гэв.

Гэвч ямар ч ажиллагааг няцаах арга олж болно. Тусгай албад нөгөө интернетийн тусламжаар террорын сүлжээнээс гадагш нэвтрэсэн мэдээллийг олж, төлөвлөгөөг нь мэдэх боллоо. Шинэ технологийг зохиогчид нууц мэдээллийг тайлахад туслаж, террорыг эсэргүүцэх боломжийг олж байна.