Австралийн иргэн, 97 настай Алан Стюарт  анагаах ухааны дээд сургуулийн дэлхийн хамгийн урт настай  магистр боллоо. Түүний амьдралын дөрөв дэхь дипломыг өнөөдөр Өмнөд Ульс мужийн SCU их сургууль дээр гардуулав. 1936 онд Стюарт шүдний эмчийн их сургуулийг төгсөж, дараа нь шүдний эмчийн мэс засалчийн докторын зэрэг хүртэж, улмаар он удаан  жил  мэргэжлээрээ ажиллажээ.   Харин 90 насандаа тэр дээд сургуульд дахин элсэхээр  шийджээ. 2006 онд  тэр хуульчийн мэргэжлийн зэрэглэл  авч, Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд  хамгийн хөгшин оюутнаар бүртгэгдсэн юм.  Энэхүү амжилтыг австралийн иргэн  одоо хүртэл хадгалсаар   байгаа юм. Стюарт  эчнээгээр суралцадаг бөгөөд   Интернетээр эрдмийн ажлынхаа  удирдагчтайгаа харьцдаг.