Дэлхийд алдартай “Vogue” сэтгүүл  хэт туранхай загвар өмсөгчидтэй цаашид  хамтран ажиллахгуй  тухайгаа зарлав. “ Манай редакц гоо сайхан, эрүүл мэнд хоёр  нь салашгүй нэг зүйл” гэдэгт итгэлтэй байна. Бид эрүүл биш тураалын асуудлыг хариуцлагатай гаргаж тавихаар шийдлээ” гэж хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.  Одооноос  тус сэтгүүл  эрүүл чийрэг биетэй ”эрүүл гоо сайхан” шаардлагад нийцэх  загвар өмсөгчидтэй хамтран  ажиллах болно”. Шинээр гаргасан зүйл нь тус сэтгүүлийн 6-р сарын дугаараас эхлэж хүчин төгөлдөр болох юм.