Ираны “Бушер”  АЦС өмнө төлөвлөж байсны дагуу 5-р сарын сүүл үеэс станцынхаа 100 % хүртэлх хүчин чадлаар ажиллаж эхлэнэ. 5-р сарын 23-нд “Бушер” АЦС-ын эхний ээлжийг ашиглалтанд оруулснаар хүчин чадлын  75-100 %  ашиглахаар төлөвлөж байна гэж тус станцын барилгыг барьж байгуулсан Оросын “Атомстройэкспорт” компаний төлөөлөгчийн ярьсныг иш татан   “Интерфакс” агентлаг уламжилжээ. 5-р сарын эхээр төлөвлөгөөт  туршилтын явцад АЦС-ын уур үйлдвэрлэх цөмийн төхөөрөмжийн хүчин  чадлыг амжилттай туршсан юм. Одоогийн байдлаар хүчин чадлыг бууруулаад байна. Станцын  цорын ганц хүчин чадлыг нь  тогоо 1000 Мвт  чадалтай аж.“Атомстройэкспорт” компаний барьж байгуулсан “Бушер” АЦС-ын барилгын ажил 2011 онд эхэлсэн юм. Тогооны төхөөрөмжийн хүчин чадлын цуглуулгыг шатчлан явуулсан бөгөөд станцын аюулгүй байдалд  шаардлагатай төхөөрөмжүүдийн туршилтуудыг явуулахаар төлөвлөж байна.