БНХАУ болон АНУ-ын хоорондын худалдааны тэнцвэргүй байдал нь өнөөг хүртэл үргэлжилж байгаа америкийн зарим төрлийн бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлоход хязгаарлалт тавьсантай холбоотой юм.  Энэ тухай БНХАУ болон АНУ-ын хоорондын  эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээний ээлжит уулзалтын хүрээнд   БНХАУ -ын худалдааны сайд Чэнь Дэмин баасан гаригт мэдэгдэв. АНУ  сүүлийн үед  хязгаарлалтуудыг зөөлрүүлээгүй  төдийгүй, нилээд хэдэн чиглэлүүдээр чангатгасан, ялангуяа, өндөр технологийн бүтээгдэхүүнд ажээ. Улс орнуудад АНУ-ын талаас ихээн  хязгаарлалтууд тавьж байхад хоёр талын худалдааны   тэнцвэргүй байдлыг  арилгана гэдэг бол маш хэцүү. Вашингтон байр сууриа  өөрчилж Гайтнерын амлалтууд биелэгдэнэ гэдэгт Чэнь Дэмин итгэж байгаагаа илэрхийлэв.  АНУ энэ чиглэлээр ямар ч алхамууд хийхгүй, учир нь энэ нь америкийн компаниудын үйл ажиллагаа, Америкийн ажлын байр болон Вашингтоны экспортынхоо төлөвлөгөөг нэмэгдүүлэхэд сөргөөр нөлөөлөх болно гэж хятадын түшмэл тэмдэглэв.