АНУ болон Хятад улсын хоорондын харилцаа нь өмнө байснаас илүү бат бэх байгаа гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга   Хилари Клинтон Бээжинд мэдэгджээ. Баасан гаригт Ардын хурлын  Ордонд  Хятадын дарга Ху Зиньтао АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга  Клинтон болон АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнерыг хүлээн авч уулзжээ. АНУ болон БНХАУ-ын хоорондын  эдийн засгийн стратегийн  ээлжит яриа хэлэлцээний үеэр   тэд америкийн төлөөлөгчдийг тэргүүлж буй юм.  Уулзалт дээр Клинтон хэлэхдээ, Вашингтон болон Бээжин нь  “туйлын нээлттэй болон шудрага харилцаа тогтоож  чадлаа ”. Энэ нь хоёр орны нийцэхгүй  байр суурийг  хэлэлцэх болон тийм тохиолдол гарах бүрд даван туулах ийм боломжийг олгож  байдаг юм гэж нэмж хэллээ. Нөгөөтэйгүүр, энэ жил  хятадын тэрс үзэлтэн, хуульч Чэнь Гуанчэнийг тойрсон шуугиан форумын ажлыг бүрхэгдүүлэв. Яриа хэлэлцээ эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө тэр Бээжин дэхь АНУ-ын ЭСЯ-нд нуугдаж байснаа Клинтоны ирсэн  5-р сарын 2-ны өдөр гарч явсан. Нөгөөтэйгүүр,  Тэрээр БНХАУ-аас гэр бүлийнхний хамт гарч явахыг оролдож байгаа бөгөөд АНУ-аас улс-төрийн орогнол хүсч байна гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилжээ.