ОХУ-ын Дагестаны /Хойд Кавказ/ нийслэл Махачкала хотод өчигдөр цагдаагийн эргүүлийн  байрны дэргэд хоёр удаа дэлбэрэлт боллоо.  Сүүлийн үеийн мэдээгээр хоёр удаагийн дэлбэрэлтийн улмаас 13 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархдаж эмнэлэгт хүргэгдээд байна.   Алагдсан болон нэрвэгдсэн хүмүүсийн   дунд  Оросын ДХЯ, ОБЯ-ны ажилтанууд болон энгийн иргэд байсан гэж  “Интерфакс” агентлаг уламжлав.  Нас барсан хүмүүсийн төрөл төрөгсөд болон нэрвэгдсэн хүмүүст шаардлагатай тусламжийг үзүүлж байна.  ОХУ-ын Терроризмын эсрэг Үндэсний хорооны мэдээлснээр, гар хийцийн тэсрэх бодисийн хүчин чадал 10 болон 50  кг тротиллын эквивалент байсан  ажээ. Эх сурвалжуудийн мэдээлж буйгаар, орон нутгийн хууль хяналтын байгууллагуудад цагдаагийн  байрны дэргэд амиа золиослогчид  10 минутын зайтай минжүүлсэн хоёр автомашин дэлбэлжээ.  Халдлага болсон газар болзошгүй террорист эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцос  олджээ. Холбооны аюулгүй байдлын  хүчнийхэн болон ОХУ-ын ДХЯ гэмт алан хядах ажиллагаатай  холбоотой хүмүүсийг тогтоох    шуурхай  эрлийн ажлыг зохион явуулж байна.

Гэрэл зураг