Энэтхэг улсад баригдаж байгаа Куданкуламын АЦС -ын  эхний блок түлш хийхэд   бэлэн байна. Энэ тухай Росатом уламжлав. Тус объект дээр системын аюулгүй байдлын туршилтыг  амжилттай явуулжээ. Тухайлбал, туршилтаар  ослын нөхцөлд эрчмийн тогооны үйл ажиллагааг  зогсоосон загварчилгааг  явуулжээ. Бүх системнүүд өөгүй ажиллаж байв. “Куданкуламын” эхний блокийг өнгөрсөн оны 1+--р сард ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан боловч, орон нутгийн экологийн идэвхтэнүүдийн    эсэргүүцлийн улмаас хойшлогдсон юм. Уг станцын аюулгүй байдлын талаар тэдэнд тайлбарласны дараа тэд жасгаалаа зогсоож, АЦС ажлаа сэргээсэн.  Орос улс дэлхийн олон улс орнуудад АЦС барьж байгуулж буй юм. Тэдгээр  нь  найдварын өндөр зэрэглэлтэй бөгөөд  ямарч хүчтэй газар хөдлөлтийн  үед тэсвэртэй юм.