ОХУ -ын  бүрэлдэхүүнд ордог Карачаево-Черкесын Бүгд Найрамдах Улсад ноос боловсруулах үйлдвэр  баригдаж байна. Оросын хувьд энхүү төсөл нь хосгүй  бөгөөд хаягдалгүй үйлдвэрлэл юм.

Карачаево-Черкесын БНУ Хойд Кавказын уулын бэлд оршидог юм. Карачаево-Черкес бол аж үйлдвэр болон газар тариалангийн  орон. Тус улсын хойд хэсэгт хиймийн аж үйлдвэр, машин угсрах  болон хөнгөн үйлдвэр хөгжсөн юм. Өмнөд хэсэгт олборлолтын болон мод боловсруулах үйлдвэр, мал аж ахуй хөгжсөн юм.

Уламжлал ёсоор тус БНУ-ын иргэд бог мал үржүүлж, ноос, ноосон бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг юм. Гинжин холбоонд орон нутгийн ихэнхи  тосгонуудыг таатн оролцуулсан аж.

Гэхдээ ЗСБНХУ ын задарч унасны дараа Карачаево-Черкес улс мөн уналтанд орсон юм. Бог малын тоо толгой болон ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн  харьцангуй буурсан.

Өнөөдөр буцаад бүх юм сэргэж байна. Тус БНУ  жил бүр  8-10 мянган тонн ноосон утас экспортонд гаргаж байна. Шинэ үйлдвэр ашиглалтанд оруулсах нь  тус улсад хонин сүргийнхээ тоо толгойг  өсгөхөөс аваад нэхмэл бүтээгдэхүүн гаргах хүртэл боломжуудыг нээж буй юм.  Түүнчлэн, ээн нь хэдэн мянган ажлын байр шинээр бий болгож буй юм.

Шинэ үйлдвэр дээр өөрсдийн ноос угаах технологийг нэвтрүүлэх болно . Үйлвэрийн эздийн ярьж байгаагаар, ердийн аргаар нэг кг ноосноос  тал нь хаягдал болдог  байна. Харин  тус БНУ –д хаягдал 500 грамм ноосыг ч бас болосвруулах  юм.    

Тэдгээрээс  эмийн үйлдвэр, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд болон цахим үйлдвэрлэлд чухал шаардлагатай ланолиныг гаргаж авдаг юм.  Үйлдвэрлэлийн аргаар метаныг гаргаж аваад, дараа нь үйлдвэрлэлдээ хэрэгтэй биохийг гарган авна.  Органик хольц нь хөдөө аж ахуйн бордоонд зориулагдана.

Үйлдвэрлэлийн усыг тус улсын  нутаг дэвсгэр дээр байдаг  газрын гүний булагаас татах аж. Тэнд зөөлөн устай бөгөөд маш цэвэрлэгээний  маш сайн шинж чанартай. Энэ нь ноос  угаахад цэвэрлэгээний  бодисуудыг доод хэмжээгээр  хэрэглэх  боломж олгоно. Тэгэхээр хоос нь экологийн цэвэр бүтээгдэхүүн яах аргагуй мөн юм.

Үлйдвэрлэлийн ирээдүйн хүчин чадал жил бүр  5 мянган тонн байх юм. Энд ноос угаах цех болон ноосны утас үйлдвэрлэхэд түүхий эд болдог  ноосон туузны үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд  ороод байна.     Одоо тус үлйдвэрийн хоёр дахь ээлж буюу   ноосон утас үйлдвэрлэх  үйлдвэр удахгуй ашиглалтанд орох гэж байна.