Удахгуй Алтайн ууланд ой модтой болно гэж эрдэмтэд үзэж байна. Цаг уурын өөрчлөлтийн улмаас мөнх цэвдэгт үлэмж их мөс хурдтай хайлж байна. Сүүлийн 40 жил 77 мөсөн уул хайлжээ.  Ийм хандлага ойрын арван жил хадгалагдах төлөвтэй байна гэж Алтайн их сургуулийн мэргэжилтэнүүд  үзжээ. Алтайн мөнх цэвдэг нь 19-р зууны дунд үеэс хайлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 1,5 -2 км холдсон байна.  Нэг жилд ойролцоогоор 10-15  метр мөс  хайлж  байна гэж Алтайн их сургуулийн газар зүйн факультетын доцент Олег Останин “Оросын дуу хоолойд” ярьсан аж: «Энэ бол хамгийн том хөндий болон мөсөн ууланд хамаатай  юм.   Гэтэл сүүлийн үед мөнх цэвдэг нь нилээд хурдтай хайлах боллоо. Жишээ нь, 2008 онд Софийский  мөнх цэвдэг жилд 40 км хурдтай хайлж байсан. Энэ бол нилээд том хэмжээ юм шүү» гэж хэлсэн.

Эрдэмтдийн үзэж байгаагаар мөнх цэвдэг хайлж байгаагийн шалтгааан нь дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой юм. Зуун жилийн хугацаанд Алтайн нурууны дундаж температур 1,5 хэмээр нэмэгдсэн аж.  Ингэхдээ энэхүү процессын өсөлтийг  тэмдэглэж иржээ.  Ойрын арван жилүүдийн  урьдчилсан таамгаар мөнх цэвдэгүүд  үргэлжлэн хумигдах бөгөөд энэ  нь одоогийнхоос илүү хурдацтай явагдана.  Мөнх цэвдэгийн энэхүү хайлалт юунд хүргэх вэ? Юуны өмнө, энэ нь гол мөрнүүдэд нөлөөтэй гэж Олег Останин тайлбарлаж байна: «Энэ нь хөдөө аж ахуйн хөгжилд нөлөөтэй, яагаад гэвэл хөдөө аж ахуйн нутаг дэвсгэрүүд нь усны судастай холбоотой байдаг. Харин мөнх цэвдэг нь тухайн бүс нутгийн хувьд ногдосон гол  судас байдаг юм. Үүнд цасан бүрхүүл, борооны ус, хур тундас зэрэг нь маш их үүрэг гүйцэтгэдэг хэдий ч,  ялангуяа гол мөрний   үндэс  бол  өндөр уулархаг  газрын мөнх цэвдэгээс эхээ  авдаг» гэж хэлсэн.

Цаг уур судлаачдын гаргасан дүн шинжилгээгээр  сүүлийн 100-150 жилд    дэлхийн дулаарал хэлбэрэлтгүй өсч байна. Харин үүнээс өмнөх үед одоогоос  эсрэгээр хүйтэрч байсан аж. Ийм  маягийн  цаг уурын ”савлагаа” нь  байгальд хэвийн үзэгдэл  юм гэж эрдэмтэн тэмдэглэж байна.  Жишээ нь, VII –XII   зуунд одоогийнхээс илүү дулаарал явагдаж  байжээ. Гэхдээ одоогийн нөхцөлд дэлхийн цаг агаарын өөрчлөлтөнд хүний хүчин зүйл асар их нөлөөлж  байгаа юм. Тиймээс шинжлэх ухаан мөнх цэвдэг хир хурдтай хайлж  буйг хянаж байдаг юм. Энэ процессд сөрөг талууд  байгаагаас гадна эерэг талууд ч бий юм шүү гэж Олег Останин ярьж байна: «Мөнх цэвдэг хайлж холлох үед ойн модны дээд талын хнил хязгаар мөн өөрчлөгдөж эхэлдэг юм. Ой мод нь өөрөө мөнх цэвдэгийн араас  давшина.  Үүнээс үзэхэд ойн мод үржиж эхлэх нь дамжиггүй юм.  Харин ойн дараа бусад байгалийн төрх байдал өөрөө бий болно» гэж хэллээ.

Энэхүү процесс  нь цаашид  хэрхэн яаж явагдахыг эрдэмтэд  таамаглахад бэлэн биш байна.  Гэхдээ ийм маягийн үзэгдэлүүдэд  байнгын  хяналт  хэрэгтэй  гэдэгт эрдэмтэн итгэлтэй байна.  Учир нь амьд ертөнцид  бүх юм хоорондоо уялдаа холбоотой байдаг : нэг хүчин зүйл өөрчлөгдөхөд л бусаддаа нөлөөтэй байдаг.