Кремлийн их ордонд ОХУ-ын ерөнхийлөгчийн тангариг өргөх ёслолын бэлтгэл дуусч байна. Ерөнхийлөгч 5-р сарын 7-нд тангариг өргөх юм.Төрийн тэргүүний албан тушаалдаа орох ёслолыг сайтар бодож бэлтгэсэн . Ерөнхийлөгчийн найрал хөгжмийн бүрээнүүд гэрэлтэн гялалзаж байна. Кремлийн хорооны гавардийнхан «Хурай» гэж чанга хашгирахад бэлэн. Тогоочид дайллагын хоолны цэст суулчийн засвар оруулж байна.

Төрийн тэргүүн тангариг өргөх ёслол орчин цагийн Орос улсад 5 дахь удаагаа явагдана. 1991 онд Борис Ельцин ерөнхийлөгчийн тангариг өргөсэн ёслол анхных болжээ. Тэр үед ёслолын гол гол зүйлийг боловсруулсан байна. Эдүгээ ийн ёс төртэй ёслолын талаар Оросын ба бусад орны олон нийт өөр өөр саналтай байна гэж «Индем» сангийн улс төр судлаач Владимир Римский хэлээд: «Чухам  бэлгэ тэмдэг биднийг нэгтгэж байна. Хун бур тус бэлгэ тэмдгийн талаар өөрийн ойлголттой. Харин олонхий нь хувьд тэмдэглэлтэй үйл явдал болсон. Иргэд засаг, дээгүүр албан тушаалтай зүтгэлтнүүдтэй эв нэгдэлтэй байхад ийн ёслол зайлшгуй чухал юм. Ёслол олон улсын ач холбогдолтой. Учир нь манайд засаг, ард түмний эв нэгдэл ямар байгааг Оросыг сонирхогчдод харуулж байна» гэв.

Ерөнхийлөгч ёслолын үеэр гараа Үндсэн хуулийн эх бичиг дээр тавьж тангариг өргөдэг. Тангариг 33 угтэй.Ерөнхийлөгч хувь хүн,иргэний эрх,эрх чөлөөг хамгаалах, ард түмэндээ үйлчлэх, улс орныхоо тусгаар тогтнил, аюулгуй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бутэн байдлыг хамгаалахаа илэрхийлнэ.Ёслолын явцад терийн тэргүүнд онцгой тэмдэг гардуулна. Эдгээр нь ОХУ-ын ерөнхийлөгчийн туг болон «Ашиг тус,нэр төр,алдар» гэж ар талд нь бичсэн төрийн сүлд бухий тэмдэг билээ.

Гүйцэтгэх, хүүль тогтоох, шуух засаглалын төлөөлөгчид ерөнхийлөгчийн тангариг ергех ёслолд байлцана. Түүнчлэн тэргүүлэх шашны зүтгэлтнүүд, төрийн гол одоногоор шагнагсад, дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчид ба сэтгүүлчдийг ёслолд үрьжээ. Төрийн тэргүүн тангариг өргөсний дараа Үндсэн хүүлийн цэцийн дарга «Ерөнхийлөгч албан тушаалдаа орсон» гэж зарлана. Дараа нь ОХУ-ын төрийн сүлд дуулал эгшиглэж, ерөнхийлөгчийн туг төрийн тэргүүний өргөөн дээр мандуулна. Тэгээд ерөнхийлөгч уг хэлнэ. Төгсгөлд нь их буугаар 30 удаа ёслон буудах юм. Тангариг өргөх ёслолын дараа Кремлийн Соборная талбайд Ерөнхийлөгчийн хорооны бие бүрэлдэхүүнийг дээд ерөнхий командлагч болох терийн тэргүүнд танилцуулна.

 Ёслолд байлцах хүмүүсийн хувцасанд хатуу шаардлага тавихгуй. Хувцас хурц биш өнгөтэй байвал болно. Дайллагын хоолны цэст оросын үндэсний хоол зонхилох бололтой. Одоогоор тогоочид ямар хоолоор дайлахаа нууцлаж байна.