Америкийн ПДХ системийн асуудлаархи Орос, НАТО эвслийн хэлэлцээ мухардмал байдалд орж байна гэж    өнөөдөр ОХУ-ын БХ-ын сайд Анатолий Сердюков мэдэгдлээ. Тэрээр Москвад ПДХ системийн асуудлаархи олон улсын бага хурал дээр үг хэлэв.НАТО эвслийн гишүүн ба гишүүн бус орнууд, туунчлэн ТУХН-ийн  орнууд болон Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгосын цэргийн мэргэжилтнүүдийг бага хуралд үрьжээ.

2010 онд Лиссабонд дээд хэмжээний уулзалтынхаа үеэр ОХУ НАТО эвсэл хоёр Европт ПДХ системийг байрлуулах асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Гэвч АНУ хэлэлцээний явцад Европт байрлуулах ПДХ системйг оросын цөмийн тогтоон барих зэвсгийн эсрэг онилон чиглүүлэхгүй хүүль ёсны баталгаа олгохоос татгалзав. Харин оросын тал ийн баталгаа өгөхийг шаардсаар байна. Мөн 5-р сарын 20-нд Чикагод НАТО эвслийн дээд хэмжээний уулзалт дээр Европт ПДХ систем байрлуулж эхлэх тухай зарлана гэж Сердюков тэмдэглэв. Энэ нь АНУ НАТО эвсэл хоёр оросын шаардлагыг ул тоомсорлон ПДХ системийг цаашид хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна гэсэн үг.

« Европын ПДХ систем өнөөгийн байдлаараа дан Орос улсын эсрэг чиглэгдэнэ. Юу гэвэл тус системийн ажиллагааны буст өөр пуужин алга» гэж Геополитикийн судлалын академийн дэд ерөнхийлөгч Константин Сивков онцлоод: «Ираны пуужингийн тухайд гэвэл ПДХ цогцолборыг байрлуулах Европын нутаг дэвсгэрт хурч чадахгуй. Израиль, Турк болон Зуун-өмнөд Азийн зарим улсад байрлуулж буй ПДХ системийн  байгууламжууд Иранээс учруулж мэдэх аюулыг няцааж чадах нь Польш,Чех,Словак,Румын,Болгар улсуудад байрлуулж буй ПДХ систем дан Орос улсын эсрэг онилон чиглэгдэхийг нотлон харуулж байна» гэв.

 «Одоо манай хоёр улс  хамтран ажиллаж,пуужингийн шинэ дайралт аюулыг хамтран няцаах эсвэл ПДХ системийг байрлуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх эсэхээс шатгаалан цэрэг-техикийн арга хэмжээ авах аль нэгий нь сонгож авах ёстой» гэж ОХУ-ын БХ-ын сайд Анатолий Сердюков мэдэгджээ.

Тохиролцож чадахгуй бол дипломат,цэрэг-техникийн  хэдэн арга хэмжээ авч тууний дотор «Искандер» оператив-тактикын пуужингийн цогцолборыг Калининград мужид байрлуулахаа Оросын цэрэг-улс төрийн удирдлага хэлэлцээ хийж байгаа өрнөдийн туншууддээ нэг бус удаа анхааруулсан билээ.

 ПДХ системийн асуудлаар зарчмын хувьд тохиролцох аргагуй гэсэн санал суулийн үед тархсан. «Ийн саналыг бид дэмжихгүй байна» гэж Сердюков хэлээд түвэг бэрхшээл тулгарсан ч Орос АНУ хоёр СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээ байгуулж амжсаныг дурдав. Сайдын хэлснээр бол СДЗ ПДХ системтэй салшгуй  холбоотойг тусган харуулсан баримт бичгийн агуулсан хандлага Орос НАТО эвслийн адил тэгш түншлэлийн нехцлийг бүрдүүлж байна. Европт байрлуулах ПДХ системийн асуудлаар гэрээ байгуулвал бух улс хожих юм. Орос улс үзэл санаагаа бусдад тулгах гээгүй. Нээлттэй яриа хэлцээ хийхэд бэлэн байна .