БНАСАУ Иран хоёр өөрсдийгөө  тив хоорондын баллистик пуужингаар зэвсэглэх боломжгуй байна гэж ОХУ-ын жанжин штабын дарга Николай Макаров үзэж байна. Түүний хэлснээр бол Умард Солонгос Иран хоёр ойр, дунд тусгалтай пуужин зохион бүтээх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг Оросын жанжин штаб хүлээжээ. Үүний хамт Пхеньян Тегеран хоёрыг тив дундын баллистик пуужингаар зэвсэглэх нь маш хэцүү зорилт юм. Олон улсын хориг хүчин төгөлдөр байгаа нөхцөлд зорилтыг биелүүлэх аргагуй гэж Николай Макаров хэллээ. Тэрээр Москвад ПДХ систем- ийн асуудлаархи олон улсын бага хурал дээр уг хэлэхдээ Иран, БНАСАУ-аас пуужингийн аюул учруулах нь санаанаас зохиосон зүйл хэмээн Москва үзэж байгааг мэдэгджээ.