Америкийн ПДХ системийг Европт байрлуулах асуудлаархи хэлэлцээ мухардмал байдалд ороход дехсен гэж Оросын БХ-ын сайд Анатолий Сердюков үзэж байна. Одоогоор  Москва Вашингтон хоёр эл асуудлаар харилцан хүлээн зевшеерч болохуйц шийдвэр олж чадаагуй байна гэж өнөөдөр тэрээр Москвад ПДХ системийн асуудлаархи олон улсын бага хурал дээр мэдэгдэв. ПДХ системийн асуудлаар зарчмын хувьд тохиролцох аргагуй гэсэн санал суулийн үед тархсан. Гэвч Кремль тус саналыг дэмжихгуй гэж сайд тэмдэглэв. Түвэг бэрхшээл тулгарсан ч Орос АНУ хоёр СДЗ-ийн тухай шинэ гэрээ байгуулсан. Чухам энэ баримт бичиг СДЗ  Пуужингийн довтолгооноос хамгаалах системтэй салшгуй хэлхээ холбоотой байгааг тусган харуулав. Ийм хандлага Орос НАТО эвслийн адил тэгш түншлэлийн нехцлийг бүрдүүлж байна гэж Сердюков үзэж байна. Америкийн ПДХ системийг Орос улсын эсрэг онилон чиглүүлэхгүй  бичмэл баталгаа өгөхийг Москва АНУ-аас шаардаж байна. Ввашингтон аман амлалт өгөөд л бичмэл баталгаа олгохоос татгалзаж байна.