Эрхүү мужийн засаг дарга, засгийн газрын тэргүүн Дмитрий Мезенцев Монгол улсын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Гомбожавын Занданшатартай уулзав. Талууд Монголын үйлдвэрлэгчдийн худалдааны ордонг Эрхууд байгуулах боломжийг авч үзэж хэлэлцэв. 2011 оны ур дүнгээр Ангар орчмын бус нутаг, Монгол улсын хоорондын гадаад худалдааны эргэлт 412,8 сая ам долларт хүрчээ. Түүнчлэн экспорт 401,5,мипорт 11,3 сая ам доллар болсон. 2011 онд Орос Монголын хоорондын экспорт-импортын ажиллагаанд Эрхүү муж 26 хувь эзлэв. Мах,махан бүтээгдэхүүн, эрдэс,гутал, тэмээний ноос,ноолуураар хийсэн эдлэл, хивс зэрэг өргөн хэрэглээний бараа таваар Эрхүү мужид уламжлалт ёсоор их эрэлт хэрэгцээтэй байна.